3218 сая америк иргэн хортой ус хэрэглэж байна
АНУ-ын 218 сая иргэний гэрийн цоргоны усанд хром-6 хэмээх
бодис аюултай түвшинд хүрээд байна хэмээн хараат бус судалгаа явуулдаг Environmental
Working Group фирм америк айлуудын гэрийн усанд шинжилгээ явуулсны дараа мэдэгдлээ.
Энэ бодис нь ходоодны хавдраар өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг аж. 218 сая
иргэний долоон сая нь цоргоноосоо хэт их бохирдолтой ус хэрэглэж байна. Хамгийн
бохир, эрүүл мэндэд хортой ус хэрэглэж байгаа муж нь Калифорни ажээ. 2013-2015
онд шинжилгээнд хамрагдсан айлуудын 75 хувьд нь хром-6 бодисын хэмжээ 0.03
хувьтай байсан юм. Хром-6 нь үйлдвэрлэлийн явцад, тухайлбал, ган төмрийн болон
оёдлын үйлдвэрлэлд үүсдэг бодис. Энэ бодисын агаарт байхад нь амьсгалвал
уушигны хавдар тусах магадлалтай ажээ.
Х.Клинтон, Д.Трампын мэтгэлцээн рекорд тогтоов
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Ардчилсан
намын Хиллари Клинтон, бүгднайрамдахч Дональд Трамп нарын эхний халз
мэтгэлцээнийг цэнхэр дэлгэцээр 84 сая хүн үзсэн нь 1980 оноос хойшх хамгийн дээд
үзүүлэлт боллоо хэмээн социологийн судалгааны Nielsen компани мэдэгдэв. 1980
онд Цагаан ордны эзний суудалд өрсөлдөж байсан Рональд Рейган, Жимми Картерийн
хооронд болсон мэтгэлцээнийг 80.6 сая хүн үзэж байжээ. Энэ удаа зурагт болон
нийгмийн сүлжээ, онлайнаар халз мэтгэлцээнийг үзсэн хүмүүсийг нийтэд нь тоолж
гаргажээ.
АНУ-аас Кубад суух элчин сайд томилогдлоо
No comments:
Post a Comment