Гэмт хэрэгтнүүд цагдаагийн нисдэг тэргийг буудаж унагажээ
Мексикийн Мичоакан мужид гэмт бүлэглэлийн гишүүд цагдаа
нартай мөргөлдөх үеэрээ цагдаагийн нислэг тэргийг буудаж унагажээ. Мужийн
захирагч Силвано, Аурелесийн хэлж буйгаар, Апацинган хот дахь гэмт бүлэглэлийн
толгойлогчдыг баривчлах ажиллагаанд нисдэг тэрэг оролцож байсан аж. Мичоакан
мужид хоёр том мафи байдаг. Харин аль мафи нь цагдаа нартай тулж, нисдэг тэрэг
унагасан нь тодорхойгүй байна. Ажиллагааны үеэр цагдаа нарт агаараас дэмжлэг
үзүүлж байсан нисдэг тэрэг суманд өртөн унасан аж. Нисгэгч, гурван цагдаа амь
насаа алджээ. Мичоакан нь Мексиктээ гэмт хэргээр толгой цохьдог мужийн нэг юм.
Хэд хоногийн өмнө гэмт хэрэгтнүүд цэргийнхэнтэй буудалцаж 11 хүн амиа алджээ.
Ф.Киркоров Дональд Трампыг дэмжив
Орос, Болгарын дуучин Филипп Киркоров АНУ-ын
Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшиж байгаа тэрбумтан
Дональд Трампыг дэмжсэн зүйл ярьжээ. Тэрээр Британийн ВВС агентлагт ярихдаа
“Трамп бид хоёр эртний танилууд. Бараг хорин жилийн өмнөөс түүнийг мэднэ. 1994
онд америк бизнесмэн Оросын нэрт дуучныг домогт Алла Пугачевагийн хамт
Атлантик-Сити дахь “Таж-Махал” зугаа цэнгээний төвийнхөө нээлтэд урьж байжээ.
Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдвол Оросын найз нөхөр болно хэмээн
Киркоров өгүүлэв.
“Трамп Орост их ирдэг, тэр Орос оронд, оросуудад дуртай.
Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялвал манай хоёр улсын харилцаа улам
нэгдэж нягтарна. Би үүнд итгэлтэй байна. Яагаад гэвэл, бид хоёр том үндэстэн,
хоёр том улс шүү дээ. Орос, Америк хоёр
найз нөхөр байх ёстой” хэмээн нэрт дуучин хэллээ.
“Аль-Кайда”-гийн 13 дайчныг устгажээ
Америкийн цэргийнхэн Арабын хойг дахь “Аль-Кайда”-гийн 13
дайчныг устгажээ. Наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 4-ний хооронд Йемений
төвийн бүс нутагт терроризмын эсрэг тусгай ажиллагаа явуулж, агаараас довтолсны
дараа ийнхүү хэт даврагчдыг устгажээ. Арабын хойг дахь “Аль-Кайда” өөрсдийн
довтолгоо дайралтыг явуулахын тулд Йеменд иргэний дайн өдөөсөн хэмээн АНУ
буруутгадаг аж. Тус улс дахь “Аль-Кайда”-гийн алан хядагчид бүс нутаг төдийгүй,
бусад улс орон, АНУ-д хүртэл аюул занал учруулж байгааг Пентагон онцолжээ. 2011
оны Арабын хаврын дараа Арабын хойг дахь “Аль-Кайда”-гийн үйл ажиллагаа ихэд
идэвхжсэн юм.
Өмнөд Солонгос руу зугтаасан хойдуудын тоо 15 хувиар
өсчээ
2016 онд Өмнөд Солонгос руу зугтаж гарсан Хойд Солонгосын
иргэдийн тоо 2015 онтой харьцуулахад 15 хувиар өсчээ. Энэ оны эхний найман сард
Хойд Солонгосын 894 иргэн өмнөд хөрш рүүгээ зугтан гарсан байна. 2015 оны энэ
хугацаанд 777 иргэн Өмнөд Солонгос руу зугтаж байжээ. Өнөөдөр Өмнөд Солонгост
Хойд Солонгосын иргэншилтэй байсан 29 мянга 688 хүн амьдарч байна. 2016 оны
эцэс гэхэд энэ тоо 30 мянгад хүрнэ хэмээн Өмнөд Солонгосын Нэгтгэлийн яам
таамаглаж байгаа аж.
2009 онд Хойд Солонгосын хамгийн их иргэн өмнөд нутаг руу
зугтан орж байсан юм. 2011 оноос хойш зугтагчдын тоо буурсан ч Пхеньяны элит
ангийнхны төлөөлөгчид Сөүл рүү зугтан гарах нь нэмэгджээ. Пхеньяны дэглэм
тогтворгүй, хямралтай байгаа учраас зугталт, урвалт үргэлжилсээр байна хэмээн
өмнөдүүд үзэж байна.
No comments:
Post a Comment