Энхийн гэрээнд гарын үсэг зурлаа
Колумбын Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос, босогчдын FARC бүлгийн лидер Тимошенко хочит Тимолеон Хименес нар 50 гаруй жил үргэлжилсэн
зэвсэгт мөргөлдөөнд цэг тавьж Колумбын Картахена хотод энхийн гэрээнд гарын
үсэг зурлаа. FARC (Колумбын хувьсгалт зэвсэгт бүлэг)-ийн лидер, Колумбын
Ерөнхийлөгч нар анх удаа Колумбын газар нутаг дээр гар барилцжээ. Ёслолд
оролцсон хүн хүн энх тайвныг билэгдэж цагаан өнгийн хувцас өмссөн байв. Босогчдын
лидер энхийн гэрээнд гарын үсэг зурсны дараа хэлсэн үгэндээ мөргөлдөөний золиос
болсон олон мянган хүний ар гэрийнхнээс уучлал гуйсан юм. Гарын үсэг зурах ёслолд НҮБ-ын тэргүүн Бан Ги Мун, Кубын лидер Рауль Кастро нар оролцжээ.
Боготагийн Засгийн газар, босогчдын хоорондох дайн,
мөргөлдөөн 52 жил үргэлжилж олон арван мянган хүний аминд хүрсэн билээ.
Хэлэлцэгч талууд дөрвөн жилийн турш хэлэлцээ хийсний эцэст ийнхүү эвлэрэлд хүрч
босогчид зэвсгээ хураалган энгийн амьдралд шилжихээр болж байна. Энхийн
хэлэлцээний зарим тохиролцоо Үндсэн хуулинд өөрчлөлт оруулахыг шаардаж байгаа
бөгөөд энэ өөрчлөлтийг аравдугаар сард бүх нийтийн санал асуулгаар шийдвэрлэх
аж.
Араб эмэгтэйчүүд эрх чөлөөнийхээ төлөө хүсэлт гаргав
Саудын Арабын 14 мянга гаруй эмэгтэй Засгийн газартаа
хандаж эмэгтэйчүүд эрэгтэй хүнээс, эрэгтэй харгалзагчаас хамааралтай байдгийг
өөрчлүүлэхээр өргөдөл гаргажээ. Азиза Аль-Юсуф хэмээх залуу бүсгүй энэ
хөдөлгөөнийг санаачилж, Саудын Араб дахь эмэгтэйчүүдийн эрхийн байдлыг дэлхий
нийтийн анхааралд хандуулахыг хичээж байна. Сауд эмэгтэйчүүд гарын үсэгтэй хүсэлтээ Засгийн газарт хүргэжээ.
Тус улс дахь уламжлал ёсоор, эмэгтэй хүн нөхөр, эцэг,
эсвэл ахынхаа зөвшөөрөлгүйгээр гэрлэх, салах, боловсрол эзэмших, ажилд орох,
хилийн дээс алхах эрхгүй байдаг. Эрэгтэй харгалзагчийн зөвшөөрөлгүйгээр мэс
засал хийлгэх, байр хөлслөх ч эрхгүй байдаг. Азизагийн санаачилга интернэтэд
ихээхэн дэмжлэг авч байна. Тэрээр ямар нэг нааштай үр дүнд хүрнэ гэдэгт
итгэлтэй байгаагаа ВВС-д ярьжээ.
Хогийн савнаас 10 алтан гулдмай олджээ
No comments:
Post a Comment