Дэлхийн
иргэдийн 92 хувь нь бохир агаараар амьсгалж байна
Манай гаригийн арван хүн тутмын ес нь хэт бохирдолтой
агаартай бүс нутагт амьдарч байна хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас
мэдэгдлээ. Зүүн өмнөд Ази, Номхон далайн бүс нутгийн баруун хэсэг, Хятад,
Малайз, Вьетнамд нөхцөл байдал хамгийн хүнд байгаа аж. Агаарын бохирдол
хотуудад их байгаа ч хөдөө нутагт ч байдал санаснаас хавьгүй дор байгаа юм.
ДЭМБ хиймэл дагуулаас авсан зураг болон гурван мянга орчим бүс нутгийн агаарт
шинжилгээ хийсний эцэст дээрх мэдэгдлийг хийжээ. Хүний есөн үхэл тутмын нэг нь
агаарын бохирдолтой холбоотой байна. Ядуу буурай орнуудад хоол хүнсийг
бэлтгэхдээ нүүрс хэрэглэсээр байгаа нь агаарын бохирдолд ташуур өгч байгаа аж.
2012 онд хийсэн дүгнэлтээр, агаарын бохирдол гурван сая хүний аминд хүрсэн байна.
No comments:
Post a Comment