Цасан шуурга гурван тэрбум долларын хохирол учруулжээ
АНУ-ыг нөмөрсөн “Жонас” цасан шуурга гурван тэрбум
долларын хохирол учруулсан хэмээн судалгаа, шинжилгээний Moody's агентлаг
мэдэгдлээ. Худалдан авагч, үйлчлүүлэгчгүй хоцорсон дэлгүүр, зоогийн газар болон
бусад бизнесийн байгууллагад хохирлын
ихэнх нь ногдож байна. Мөн цасны улмаас ажилдаа очиж чадаагүй иргэд цагийн хөлсөө
алджээ. 2012 оны аравдугаар сард АНУ-ын зүүн эргийг нөмөрсөн “Сэнди” шуурга АНУ
дахь бизнест 26 тэрбум долларын хохирол учруулж байжээ. 2005 оны “Катрина”
далайн шуурга 28 тэрбумын алдагдалд оруулж байсан юм. Нэгдүгээр сарын 22-ноос
эхлэн зүүн эргийг хамарсан цасан шуурганы улмаас олон мужид онц байдал зарлаж,
амиа алдсан хүний тоо 41-д хүрчээ.
“Холокостын урлаг” үзэсгэлэн Берлинд нээгдлээ
Германы канцлер Ангела Меркель Берлин хотноо дайны үеийн
еврей хоригдлуудын урлагийн бүтээлийн үзэсгэлэнг нээжээ. Берлины түүхийн музей
дахь “Холокостын урлаг” үзэсгэлэнд 1939-1945 онд нацистын хорих лагерьт
хоригдож байсан еврей иргэдийн 100 орчим бүтээл тавигджээ. Иймэрхүү үзэсгэлэн
залуу үеийг сурган хүмүүжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна хэмээн Меркель үзэж
байна. “Бид юуны түрүүнд Израиль болон еврей хүмүүсийг үзэн яддаг орнуудын
залуу хүмүүст анхаарлаа хандуулах ёстой” хэмээн тэрээр онцоллоо. Иерусалимд
байрладаг Холокостын дурсгалын төв дээрх бүтээлийг дэлгэн харуулжээ. Үзэсгэлэнд
тавигдсан бүтээлийн 50 орчим эздийн тал хувь нь нацист лагерьт амьсгал
хураажээ.
Шенгений бүсийн дүрмийг өөрчлөхийг шаардлаа
Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481
ReplyDelete