Monday, January 18, 2016




Дэлхийн хамгийн залуу ээж өөд болов

Анагаах ухааны түүхэнд хамгийн залуудаа ээж болж байсан Перу улсын иргэн Лина Медина төрөлх нутагтаа 83 насандаа өөд болов. Тэрээр 1939 онд таван настай байхдаа хийсвэр хагалгааны тусламжтайгаар хүүхэд төрүүлсэн юм. Охины хүү нь цоо эрүүл мэндэлсэн билээ. Гэвч нь хамгийн залуу ээжээс мэндэлсэн хүү 1979 онд 40 насандаа тархины хавдрын улмаас хорвоог орхижээ. Лина хожим нь нөхөрт гарч дахин нэг хүүхэд төрүүлсэн байна.

Төв Америкт гацсан куба цагаачдын түрүүч Майамид ирлээ

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын дундуур Кубын найман мянга орчим иргэн Коста-Рикад ирээд гацсан юм. Кубуудыг визгүйгээр хүлээн авдаг Америк тивийн цорын ганц улс болох Эквадороос ирсэн кубууд Төв Америк, Мексикээр дамжин АНУ-д хөл тавих гэсэн ч Никарагуа улс хилээ хаасны улмаас куба цагаачид Коста-Рикад гацсан юм. Коста-Рика, Никарагуа, Мексик, АНУ цагаачдын энэхүү давалгааг шийдвэрлэх хэлэлцээг хэд хэдэн удаа хийсний эцэст Төв Америкт “хөл хорионд” ороод байсан куба иргэдийн түрүүч АНУ-д хөл тавьж, Флоридагийн өмнөд хэсгийн Майами хотод иржээ. Тэднийг Майами дахь төрөл төрөгсөд, найз нөхөд нь угтаж авсан байна.
Кубын 20 орчим иргэн өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Мексикийн Ларедо  хотоос Техасын зүүн өмнөд нутагт орж ирээд тэндээсээ автобус, орон нутгийн нислэгээр Майамд хүрчээ. “Эрх чөлөөт кубууд” байгууллага дэмжиж тусалсан аж. Үүний араас 40 орчим куба цагаач Мексик, АНУ-ын хил дээр ирээд байгаа ба тэд мөдхөн Америкийн хэд хэдэн хот руу хүргэгдэхээр зэхэж байна.

Хятадын эдийн засгийн өсөлт тогтвортой байна

2016 онд Хятадын эдийн засгийн өсөлт өнгөрсөн оныхтой адил байх болно хэмээн тоймчид үзэж байна. БНХАУ-ын Үндэсний статистикийн  хорооны дарга Ван Баоан энэ онд эдийн засгийн өсөлт тогтвортой байх болно хэмээн онцоллоо. 2015 онд Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 6.9 хувь хүртэл буурсан нь сүүлийн 25 жилийн хамгийн бага үзүүлэлт юм. Үүнээс гадна үйлчилгээний салбарын эзлэх хувь анх удаа 50 хувийг давжээ. 2014 онд 48.1 байсан бол, өнгөрсөн онд 50.5 хувь болсон байна. 1968 оноос хойш анх удаа цахилгаан эрчим хүчний боловсруулалт буурсан нь агаарын бохирдлын эсрэг тэмцэлтэй холбоотой ажээ.

Голландад цагаачлалыг эсэргүүцсэн жагсаал болов

Голландын Хес хотод цагаачдыг хүлээн авах төв барихыг эсэргүүцсэн жагсаал болж, цагдаа нар хүч хэрэглэн тараажээ. Хотын зөвлөлийн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэж байхад эсэргүүцлийн жагсаал болсон байна. Эхэндээ тайван уур амьсгалд болж байсан ч хэсэг хугацааны дараа жагсагчид ширүүсч хотын захиргааны байр руу өндөг, шатамхай бодис шидэж эхэлжээ. Тусгай албанхын ирж жагсаалыг тараасан байна. Хотын эрх баригчид цагаачдыг хүлээж авах 500 хүний багтаамжтай төв барихаар төлөвлөж байгаа аж. Нутгийн иргэд хэтэрхий олон цагаач хүлээж авах гэж байна хэмээн эгдүүцжээ. Хес хот 28 мянган хүнтэй юм. 

1 comment:

  1. Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

    ReplyDelete