Sunday, January 10, 2016



Ламар Одомын бие сайжирчээ

“Лос-Анжелес Лейкерс”-ийн тоглогч асан Ламар Одом (36 настай) Cedars Sinai эмнэлэгт гурван сар хэвтсэний эцэст бие нь сайжирч эмнэлгээс гарчээ. Экс эхнэр Клое Кардашиан (31 настай) нь түүнийг эмнэлгээс гарган авч, Малибу дахь нэгэн хувийн эмнэлэгт нөхөн сэргээх эмчилгээг нь үргэлжлүүлэхээр авчирсан байна. Ламар Одом хэт их согтож, янз бүрийн эм бэлдмэл их тунгаар ууж хордсон аж.
Цагтаа НБА-гийн аварга болон гялалзаж явсан Ламар Одомыг өнгөрсөн аравдугаар сард Невадагийн нэгэн улаан дэнлүүний газар ухаангүй байхад нь олсон юм. Тэр цагаас хойш Клое түүний хажуунаас салалгүй асарч байсан аж. Кардашиан экс нөхрөө эмнэлгээс гаргахдаа ихэд нууцалж, ар гэрт нь дуулгалгүй хувийн эмнэлэгт авчирч хэвтүүлжээ. Клое нь нэртэй загвар өмсөгч, жүжигчин, телевизийн од Ким Кардашианы дүү юм. 

No comments:

Post a Comment