Америкийн гурван цэргийг хулгайлжээ
Иракийн нийслэлд үл мэдэгдэх этгээдүүд Америкийн гурван
цэргийг хулгайллаа хэмээн Al-Arabya телевиз мэдээлэв. Цэргүүд Багдадын өмнөд
хэсэгт явж байгаад орчуулагчийн хамт алга болжээ. “Америкийн иргэд алга болсон
хэрэг явдлыг судлан шалгаж байна. Бид Иракийн талтай холбогдож, цэргүүдийг
хаана байгааг илрүүлж, чөлөөлөх арга хэмжээ авч байна” хэмээн АНУ-ын Төрийн
департаментын төлөөлөгч ярилаа. Хэд хоногийн өмнө Багдадын нэгэн худалдааны
төвд хэт даврагчид хүмүүсийг барьцаалсан юм. Тэд дэлгүүрийн гадаа бөмбөг
дэлбэлж арван хүний аминд хүрчээ. Мөн энэ өдөр Багдадын зүүн дүүрэгт автомашинд
тавьсан бөмбөг дэлбэрч долоон иргэний аминд хүрсэн байна.
Хойд Солонгост нефть нийлүүлэхээ зогсоохыг Хятадаас
шаарджээ
АНУ-ын эрх баригчид Хятадад хандаж Пхеньянд нефтийн
бүтээгдэхүүн нийлүүлж, Хойд Солонгосын нүүрсийг импортоор авахаа зогсоохыг
шаардлаа. Америкийн тал Сөүлд Япон, Өмнөд Солонгосын дипломат төлөөлөгчидтэй
уулзаж, цөмийн туршилт хийсэн Хойд Солонгосын эсрэг хатуу арга хэмжээ авах
талаар ярилцахдаа ийнхүү шаардсан аж. Бээжин ямар нэг хариу өгөөгүй байна. Хятадууд
Хойд Солонгост жил бүр 400-500 тн нефтийн бүтээгдэхүүн нийлүүлдэг аж. Харин Пхеньян
2015 онд Хятадад 15.5 тн нүүрсийг 115 сая доллараар нийлүүлсэн нь нийт
экспортынх нь 40 хувь болж байгаа юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон
Керри нэгдүгээр сарын 27-нд Бээжинд ирж Хойд Солонгос дахь нөхцөл байдлын
талаар ярилцах гэж байна.
Италийн ЭСЯ пуужинд өртлөө
Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481
ReplyDelete