12 настай хүү
гэр бүлээ хөнөөгөөд амиа хорложээ
Бразилийн Сан-Паулу
хотод 12 настай хөвгүүн Марсело эцэг, эх, эмээ болон нагацаа буудаж алаад дараа
нь амиа егүүтгэсэн аймшигт хэрэг гарчээ. Тэрээр хүн бүрийн толгой руу нь буудаж
амийг хороосон аж. Хөвгүүн хоёр гар буу ашигласан бөгөөд нэг нь ээжийнх нь буу
байжээ. Марсело энэ аймшигт аллагыг үйлдчихээд хичээлдээ суусан бөгөөд
сургуулиасаа харих замдаа амиа хорлосон байна. Тэрээр ангийнхаа хөвгүүдэд “Би
хөлсний алуурчин болно” хэмээн ярьдаг байсан аж.
Б.Обама
В.Путинтэй хийх уулзалтаа цуцлалаа
АНУ-ын Ерөнхийлөгч
Барак Обама есдүгээр сарын эхээр Москва хотноо ОХУ-ын лидер Владимир Путинтэй
хийхээр төлөвлөсөн уулзалтаа цуцалжээ. ОХУ Америкийн тагнуулын албаны ажилтан,
нууц мэдээлэл задруулсан Эдвард Сноуденд түр орогнол олгосны улмаас хоёр улсын
лидер санал зөрөлдөж, төлөвлөсөн уулзалтаа цуцлах шалтгаан болсон аж. Мөн
Кремль АНУ-ын пуужингаас хамгаалах системийн талаар хатуу байр суурь баримталж
байгаа нь үүнд нөлөөлсөн бололтой.
Гэвч Б.Обама
ирэх сарын эхээр Санкт-Петербургт болох “Их-20”-ийн уулзалтад оролцоно гэдгээ
мэдэгджээ. Харин үүний дараа Москвад очиж Путинтэй уулзаж, хэлэлцээ хийх байснаа
цуцалсан байна.
Москвад 30
мянган хууль бус цагаачийг саатуулжээ
ОХУ-ын нийслэл
Москва хотод 2013 оны эхний хагаст 30 мянган хууль бус цагаачийг илрүүлэн
саатуулжээ. Нийслэлийн цагдаагийн газрын дарга Анатолий Якунины хэлснээр,
саатуулагдсан хүмүүсийн 15 хувийг эх орон руу нь буцаажээ. Хууль бус
цагаачлалын хэргээр эрүүгийн 300 хэрэг үүсгэж, 17 мянган цагаачийг ОХУ-д дахин
хөл тавихыг хориглосон байна. Өчигдөр гэхэд л Москвагийн цагдаа “Садовод” зах
дээр ажиллагаа явуулах үеэр мянга орчим хүнийг хууль бус цагаачлалд сэжиглэн
баривчилжээ.
Сирид дахин 185
сая доллараар туслана
АНУ-ын засаг
захиргаа Сирийн ард түмэнд хүмүүнлэгийн тусламж болгож дахин 185 сая доллар
гаргахаар боллоо. Энэ зарлигт Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зуржээ. Ийнхүү
АНУ-ын зүгээс Сирийн ард түмэнд үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн хэмжээ нэг
тэрбум долларыг даваад байна. Иордан, Ливи, Турк, Иран, Египет дахь дүрвэгсдийн
хуаранд амьдарч байгаа сири иргэдэд ус, хоол, майхан, хувцас худалдан авахад
дээрх тусламжийг зарцуулах ажээ.
Эквадорын
гадилаас 120 кг кокаин илрүүлжээ
ОХУ-ын
Петербург хотод ирсэн Эквадорын гадилаас ихээхэн хэмжээний хар тамхи гарч
иржээ. Балтийн гаалийн ажилтнууд Эквадороос ирсэн жимсэнд үзлэг хийх үеэр хэд
хэдэн сэжигтэй хайрцгийг илрүүлэн нарийвлан шалгахад 120 кг кокаин гарч ирсэн
байна. Хар тамхийг уутанд хийж, гадилан дунд нуусан байжээ. Өнгөрсөн долдугаар
сард мөн Латин Америкаас ирсэн гадилаас 140 кг кокаин илрүүлэн хурааж байжээ.
Неймарын цалин Мессигийн
уурыг хүргэв
Испанийн “Барселона”
клубын лидер Лионель Месси клубын хамгийн нэр хүндтэй тоглогчийн статусаа
алдахыг хүсэхгүй байна. Бразилийн залуу, авъяаслаг тоглогч Нйемар тус багт
ирсэн нь ийнхүү тэвчээр алдахад хүрээд буй бололтой. Месси өнгөрсөн хоёрдугаар
сард клубтэйгээ 2018 он хүртэл гэрээ байгуулж, жил бүр 12 сая доллар, мөн бусад
шагнал, бонус авахаар болсон билээ. Тэгвэл Неймар жилд 11 сая долларын цалин,
дээр нь реклам сурталчилгааны олон гэрээ хийсэн нь орлогоороо аргентин
хөлбөмбөгчийг давж гарах гээд байгаа аж. Тиймээс Месси гэрээний нөхцөлөө эргэн
харах хүсэлтэй байгаагаа клубын удирдлагад дуулгасан байна. Тэрээр багийн
лидер, хамгийн өндөр цалин, орлоготой тоглогч хэвээр байх хүсэлтэй байгаа ажээ.
Цыгануудыг
гаргахгүй бол амиа хорлоно гэжээ
Францын Шаванн
тосгоны дарга Пол Ренод “Манай тосгонд ирсэн цыгөн иргэдийг хөөж гаргахгүй бол
амиа хорлоно” хэмээн мэдэгджээ. 200 орчим хүн амтай тус тосгонд саяхнаас хэдэн
цыган иргэн хөл тавьж цэнгэлдэхэд майхан барин амьдрах болжээ. Ямар ч байсан
цагдаа нар тосгоны даргынд очиж гар бууг нь хурааж авчээ.
Францад 400 мянган цыган иргэн амьдардаг. Тэдний
95 хувь нь Францын иргэншилтэй юм. Тэд фургон машинд амьдран хэрэн хэсүүчилж
амьдардаг аж. Тэдний очсон хот, тосгонд суурьших газар зөөж өгдөг ч цыганууд “Энэ
тохирохгүй газар байна” хэмээн гомдоллож, түвэг уддаг ажээ.
No comments:
Post a Comment