Wednesday, August 7, 2013





АНУ-д 37 сая хүн испани хэлээр ярьж байна

АНУ-д испани хэл улам хүчээ аван түгэн дэлгэрсээр байна. Америк иргэдийн амьдралд испани хэл өдрөөс өдөрт улам илүү жин даран орж ирэх болсныг статистик мэдээ харуулж байгаа юм. Хамгийн сүүлчийн мэдээллээр, өнөөдөр АНУ-д 37.6 сая хүн испани хэлээр ярьж байна. Энэ нь нийт хүн амын 13 хувь болж байгаа юм. Гэсэн хэдий ч энэ хандлага нь Америкийн албан ёсны хэл англи хэлэнд хор хохирол учруулаагүй ажээ.
2012 онд төрөлх испани хэлтэй америк иргэд нийт хүн амын 12.9 хувийг эзэлж байв. 2005 онд энэ үзүүлэлт 11.8 хувьтай байжээ. Эдгээр иргэдийн 5.6 хувь нь англиар төгс бус ярьдаг гэсэн судалгаа гарчээ. Үлдсэн хувь нь англиар төрөлх испани хэл шигээ ярьдаг аж.
Өнгөрсөн долоо хоногт дууссан судалгаанаас үзэхэд, АНУ-д амьдарч буй 60.6 сая хүн гэртээ англиас өөр хэлээр ярьдаг ажээ. Эдгээр 60 сая иргэний гуравны хоёр нь испаниар, үлдсэн нь хятад (2.9 сая), Филиппины тагало (1.6 сая), вьетнам (1.4 сая), франц (1.3 сая), герман (1.1 сая), солонгос (1.1 сая) хэлээр гэртээ ярьдаг байна. Төрөлх франц, герман хэлтэй америк иргэдийн 80 хувь нь англиар чөлөөтэй ярьдаг бол, хятад, вьетнам хэлтэй иргэдийн 50 хувь нь англиар түвэггүй ярьдаг ажээ.
Англиар ярьж чаддаггүй хүмүүсийн тоо, хувь муж бүрт өөр байна. Калифорнийн оршин суугчдын 44 хувь нь англиар ярьж чаддаггүй бол, Виржинид энэ үзүүлэлт хоёр хувьтай байх жишээтэй. Техас мужийн Ларедо хотын иргэдийн 92 хувь нь англиар ярьдаггүй нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.  АНУ-ын зугаа цэнгээний төв гэгддэг Лос-Анжелес хотын даргаар мексик цагаачдын хүү Антонио Виараигоса томилогдсон юм. 1872 оноос хойш Лос-Анжелес хотыг удирдаж буй анхны испани хэлтэн нь тэр болсон билээ. Испани хэлтэн иргэд дотор мексикүүд хамгийн их хувь эзэлдэг бол, дараа нь кубууд ордог ажээ. 

No comments:

Post a Comment