Tuesday, August 6, 2013

Арын нүүрт..



Кэтрин Зета-Жонс, Майкл Дуглас нар салж буй бололтой

Олон саад бэрхшээлийг давж, нугаршгүй хайр сэтгэлээ харуулан 13 жил ханилж, хоёр хүүхэдтэй болсон Холливудын супер хос Кэтрин Зета-Жонс, Майкл Дуглас нарын амьдрал хоёр тийш болж байна хэмээн “Star” сэтгүүл мэдээлэв. Тэдний салалт 300 сая долларын үнэтэй гэж бичжээ. Энэ нь алдарт жүжигчний эхнэртээ төлөх мөнгө юм.
Зартай хосын амьдралд хэцүү, бэрх үе нэг бус удаа таарчээ. Майкл Дуглас 2010 оны наймдугаар сард хоолойны хорт хавдартай болсон нь аль алинд нь хүнд цохилт болсон юм. Зета-Жонс нөхрөө бүх талаар дэмжин, асарч байсан. Гэвч хоёр сарын өмнө Дуглас “The Guardian” сонинд ярихдаа “Би аман секст их дуртай болохоор ийм өвчинтэй болсон байх” гэсэн нь эхнэрт нь мэдээж таалагдсангүй. Энэ яриа хосыг эвгүй байдалд оруулж, Дуглас эхнэртээ нарийн тайлбар хийхээс өөр аргагүй болсон бололтой. Мөн нэрт жүжигчний өмнөх эхнэрээс төрсөн хүү Кэмерон нь хар тамхины хэргээр шийтгүүлсэн нь түүнийг сэтгэл санаагаар унахад хүргэжээ. Дээр нь Холливудын сайхан хүүхнүүдийн нэг Зета-Жонс өнгөрсөн дөрөвдүгээр сард сэтгэлийн хямралд орж нэг сар эмчилгээ хийлгэсэн юм. Энэ олон өөрчлөлт, хямралын улмаас алдарт хосын амьдрал хоёр тийш болж байна хэмээн “Star”-т бичсэн байна.

No comments:

Post a Comment