Tuesday, October 4, 2016

Yahoo хэрэглэгчдийнхээ шууданг тусгай албадад үзүүлжээ

Интернетийн Yahoo компани АНУ-ын тусгай албадын хүсэлтийн дагуу хэрэглэгчдийнхээ хэдэн сая цахим шууданг нууцаар хуулбарлан авч дамжуулсан хэмээн Reuters агентлаг мэдээлэв. Yahoo нууц зааварчилгаа авсны дараа бүх хэрэглэгчийнхээ шууданд шүүлт, шалгалт хийх програмыг 2015 онд зохиосон аж. Уг программ цахим шууданг хуулбарлаж, тодорхой агуулга, санаа байгаа эсэхэд шүүлт хийдэг байна. Yahoo-ийн хэрэглэгчдийн цахим шуудан, зурвасыг шалгах шаардлагыг АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг, эсвэл Холбооны мөрдөх товчоо тавьсан хэмээн Yahoo-гийн хоёр экс ажилтан батлан ярьжээ. Цахим шуудангийн үйлчилгээ үзүүлдэг интернэтийн бусад компанид тусгай албадаас ийм хүсэлт ирсэн эсэхийг Reuters тайлбарласангүй. “Yahoo нь хуулийг биелүүлж, АНУ-ын хууль дүрмийг дагадаг компани” хэмээн тус компанийн мэдэгдэлд онцолжээ. АНУ-ын хуулиар, тусгай албад террорист халдлагаас сэргийлэхийн тулд хэрэглэгчдийн мэдээллийг авах эрхтэй байдаг ажээ.

No comments:

Post a Comment