Tuesday, October 11, 2016

Кубад хүмүүнлэгийн тусламж илгээлээ


Венесуэль улс “Мэтью” далайн шуурганд нэрвэгдсэн Куба улсад 327 тн хүмүүнлэгийн тусламж илгээлээ хэмээн Барилга, хөгжлийн сайд Мануэл Кеведо мэдэгдлээ. Тусламжийн үлэмж хэсгийг барилгын материал эзэлж байгаа бөгөөд Кубын зүүн нутгийн дэд бүтцийг сэргээхэд зориулагдах аж. Барилгын материалаас гадна 600 орчим цахилгааны хүчдэл тохируулагчийг илгээжээ. Кубаас Венесуэльд суух элчин сайд Рохелио Поланко Каракасын Засгийн газрын үйлдэлд талархал илэрхийлэв. “Мэтью” хар салхи 200 км/цаг хурдтай Кубын зүүн нутгийг дайрахдаа олон хүнийг орох оронгүй болгосон юм. Венесуэлийн эрх баригчид үүний өмнө Гаити улсад мөн хүмүүнлэгийн тусламж илгээсэн аж. “Мэтью” Гаитид 800 хүний аминд хүрч, эдийн засгийн асар их хохирол учруулжээ. 

No comments:

Post a Comment