Дэлхийн амьтад 60 хувиар цөөрчээ
Хөхтөн, жигүүртэн шувуу, загас, нялцгай биетэн, хэвлээр
явагч амьтдын тоо толгой 1970 оны үеийнхээс бараг 60 хувиар багассан хэмээн
Дэлхийн зэрлэг байгалийн сангийн илтгэлд онцолжээ. Тус сан Лондонд төвтэй
Амьтны хүрээлэнтэй хамтран янз бүрийн амьтны өсөлт, оршин тогтнолд муугаар нөлөөлж
буй хүчин зүйлс, индексийг тооцон гаргасан юм. 1970-2012 онд энэ индекс 58
хувиар багасчээ. 2020 гэхэд энэ үзүүлэлт 67 хувьд хүрнэ хэмээн мэргэжилтнүүд
үзэж байна. Дэлхийн зэрлэг байгалийн сан (WWF) амьтад улам бүр цөөрч, төрөл зүйлүүд мөхсөөр байгааг манай гаригийн
хүн амын хэрэгцээний өсөлттэй холбон тайлбарлаж байгаа юм. Хүмүүс фермерийн үйл
ажиллагаа явуулахдаа улам илүү газар орныг хамарч, байшин барилга, хот ихээр
байгуулж байна. Хүрээлэн буй орчны бохирдол, цаг агаарын өөрчлөлт, ан агнуур,
мөн хүн төрөлхтний ургамал, амьтанд халтай үйл ажиллагаа амьтдыг үхэл, мөхөлд
хүргэж байгаа ажээ.
“Бид Anthropocene (Хүмүүний шинэ үе хэмээх
грек үг) хэмээх дэлхий түүхийн
шинэ эрин үе рүү орж байна” хэмээн WWF-ийн ерөнхий захирал Марко Ламбертини
өгүүлэв. Манай гаригийн эко систем хүний үйл ажиллагаанаас ихээхэн хамаардаг
геологийн эрин үеийг энэ хэллэгээр тодорхойлж байгаа аж. Эрүүл ой мод, гол
мөрөн, далай тэнгис биологийн төрөл зүйлийн гол үндэс болж буйг илтгэлд
онцолсон байна. Нуур, гол мөрөн, намганд амьдардаг амьтад хамгийн их хохирол
амсчээ. Сүүлийн 40 жилд цэнгэг усны амьтдын 81 хувь нь устаж үгүй болжээ. Африкийн
зааны сүрэг, мөн далайн аварга загасны тоо толгой ихээхэн цөөрснийг WWF
анхааруулж байна. Хулгайн ан, амьтан хамгаалах нийгэмлэгийн санаачилгыг үл
ойшоогч орнууд үүнд ихээхэн нөлөөлж байгаа аж.
No comments:
Post a Comment