“Мэтью” шуурга 27 хүний аминд хүрлээ
Карибын
тэнгисийн сав газрыг дайрсан “Мэтью” далайн шуурга 27 хүний аминд хүрч, олон
арван хүнийг гэмтээлээ хэмээн Reuters агентлаг уламжлав. Байгалийн гамшиг
Гаитид гэхэд л 21 хүний амийг авч оджээ. Доминиканы бүгд найрамдах улсад дөрөв,
Колумб, Сент-Винсент Гренадина арал дээр тус бүр нэг хүн амиа алдаад байна. “Мэтью”-г
2007 оноос хойшх хамгийн хүчтэй далайн шуурга хэмээн ярьж байсан ч хүч нь
буурсаар таваас гуравдугаар зэрэглэлд очжээ. Эдүгээ далайн хүчтэй салхи Багамын
арал руу дөхөж, АНУ-ын эрэгт хүрэхээр заналхийлж байна. АНУ-ын Флорида, Жоржиа,
Хойд болон Өмнөд Каролина муж далайн шуурганаас сэргийлэх арга хэмжээ авч, ард
иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлж байна.
No comments:
Post a Comment