Анжелина Жоли кино
урлагт буцаж ирнэ
Н.МӨНХЖИН
Анжелина Жоли АНУ-ын нисэх хүчний командлагч бүсгүй Мэри
Женнингс Хегарын дүрийг кинонд бүтээхээр болжээ. Hollywood Reporter мэдээлж
буйгаар, Мэри Хегар “Shoot Like A Girl” намтар номоо бичсэн нь 2017 оны
гуравдугаар сард хэвлэгдэх аж. Байлдааны нисэх онгоцны нисгэгч Хегар
Афганистанд элит батальонд үүрэг гүйцэтгэж шархадсан, амь эрсэдсэн цэргүүдэд
олгодог Нил ягаан зүрх одонгоор шагнуулж байсан юм. Түүний намтраас сэдэвлэн
бүтээх киноны зохиолыг Франк Болдвин бичиж, зураг авалтыг TriStar студи
хариуцах ажээ.
Жоли, Питт нар албан ёсоор салах хүртлээ хүүхдүүдийнхээ
асран хамгааллын талаар түр тохиролцоонд хүрээд байна хэмээн TMZ сайт мэдээлэв.
Тэдний зургаан хүүхэд ээжтэйгээ хамт байх бөгөөд Брэд Питт хүүхдүүдтэйгээ
уулзах эрхтэй болжээ. Холливудын хамгийн алдартай хос арав гаруй жил ханилсны
эцэст Жоли есдүгээр сарын 19-нд шүүхэд салах өргөдлөө өгсөн юм. Анжелина Жоли
зургаан хүүхдийнхээ, гурван өргөмөл – Маддокс (Камбож), Пакс (Вьетнам), Захара (Этиоп), төрмөл – Шило, ихэр Нокс, Вивьен, асран
хамгааллыг өөртөө авах хүсэлт гаргасан ажээ.
No comments:
Post a Comment