Агаарын довтолгоо 140 хүний аминд хүрлээ
Саудын Араб тэргүүтэй цэргийн эвсэл Йемений нийслэл Сане
хотод агаараас довтолгоо хийсний улмаас оршуулгад оролцож байсан 140 хүн амь
насаа алджээ. Шархдаж бэртсэн хүний тоо 500-д хүрлээ хэмээн Йемений Эрүүл
мэндийн яамнаас мэдээлэв. Харин цэргийн эвсэл агаараас довтолсон гэдгээ няцааж
байна. Босогчдын төлөөлөгч Мохаммед Абдул-Салам агаарын довтолгооныг “үй олноор
хөнөөсөн үйлдэл” хэмээн нэрлэжээ. Амь үрэгдсэн, шархадсан хүмүүсийн дотор шийт
шашинтай хусит босогчдын өндөр албаны хүмүүс байгаа аж.
Саудын Араб тэргүүтэй цэргийн эвсэл 2015 оны гуравдугаар
сараас эхлэн Йемений хусит босогчдын эсрэг цэргийн ажиллагаа явуулж эхэлсэн юм.
Иран улс, улс орны Ерөнхийлөгч асан Али Абдалла Салехт үнэнч нутгийн цэргийнхэн
энэ ажиллагааг дэмжиж байна. Дөрөвдүгээр сараас хойш цэргийн эвсэл хуситуудын
байрлалыг агаараас довтлох болжээ.
Авлигач шүүгчдээс 800 мянган доллар хурааж авчээ
Ниегийн эрх баригчид авлигын эсрэг кампанит ажил өрнүүлж
өндөр тушаалын хэд хэдэн шүүгчдийн гэрт нэгжлэг явуулсны эцэст 800 мянга гаруй
доллар илрүүлэн хураажээ. Цагдаа нар шүүгчдийн гэрээс гадаад валют, үл хөдлөх
хөрөнгө худалдаж авсан, авлигын торонд орооцолдсон нотолгоог олж авчээ. Нэгжлэгт
өртсөн хүмүүсийн дотор шүүхийн дээд зөвлөл, давж заалдах шатны шүүх, дээд
шүүхийн шүүгчид байгаа аж. “Зарим шүүгчийн хөрөнгө, тансаг амьдрал анхаарал
татаж буй талаар иргэдээс гомдол ирсэн. Шүүхийн үйл явц, шийдвэрийг ч
гажуудуулж байгаа талаар мэдээлэл ирсний дараа авлигын эсрэг кампанит ажил
өрнүүллээ” хэмээн цагдаагийн газрын мэдэгдэлд онцолжээ. Авлигын эсрэг тэмцэл,
террорист “Боко Харам” бүлгийн эсрэг тэмцэл, ажилгүйдлийг бууруулах гээд жилийн
өмнө сонгогдсон Ерөнхийлөгч Мухаммад Бухари тун идэвхтэй ажиллаж байна.
Энэтхэг залуугийн 20 см сүүлийг тайрчээ
No comments:
Post a Comment