Далай лам: Буддын шашны лидерээр эмэгтэй хүн тодорч
магадгүй
“Эмэгтэйчүүд нийгмийн
амьдралд илүү идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой, магадгүй ирээдүйд Далай ламаар
эмэгтэй хүн тодорч болох юм. Хэрвээ Далай лам хүн төрөлхтөнд их ашиг тус авчирч
чадвал эмэгтэй хүн Далай ламаар тодрох боломжтой” хэмээн буддын шашны оюун
санааны лидер, XIV Далай лам мэдэгджээ. Өнөөгийн дэлхийд өрөвч нинжин сэтгэл,
нигүүлсэл, хайр дутагдаж байна, эмэгтэйчүүд байгалиасаа амьд биетийн зовлон
зүдгүүрт илүү мэдрэмтгий байдаг хэмээн тэрээр хэлж байна. Түвдэд зуун жилийн
өмнө эмэгтэй лам байсан, Энэтхэгт ч эмэгтэй санваартнууд байсан аж. Овог
аймгууд тэсч үлдэхэд биеийн хүч чухал байсан эрт дээр үед эрэгтэй хүмүүс
манлайлах үзэгдэл гарч ирсэн гэж үздэг. Харин одоо боловсрол нэгдүгээрт
тавигдаж байна хэмээн Далай лам үзэж байна. Энэ оны сүүлч гэхэд эмэгтэй лам нар
гэвш цол буюу буддын гүн ухааны эрдмийн зэргийн шалгалт өгнө хэмээн Далай лам
ярилаа. “Тэдний олонх нь буддын гүн ухааныг 17-20 жил судалсан” хэмээн
Данзанжамц онцолжээ. Эдүгээ 81 настай Далай лам 1959 онд Түвдийг орхин гарснаас
хойш Энэтхэгт амьдарч байна.
No comments:
Post a Comment