АНУ, ОХУ Сирийн талаарх хэлэлцээгээ сэргээнэ
АНУ, ОХУ-ын тал энэ сарын эхээр тасалдаад байсан Сирийн
хямралыг зохицуулах хэлэлцээгээ сэргээхээр болсноо зарлав. Хоёр улс санал
зөрөлдсөний улмаас хэлэлцээ Вашингтоны санаачилгаар зогсоод байсан юм. Ирэх бямба
гаригт Швейцарьт Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын Төрийн нарийн
бичгийн дарга Жон Керри болон бүс нутгийн бусад төлөөлөгчтэй уулзалт хийхээр
болжээ. Алеппод агаараас дахин цохилт өгч 75 хүний аминд хүрснээс хойш хоёр
хоногийн дараа хэлэлцээ сэргэж байгааг зарлав. Төрийн департаментаас зарлаж
буйгаар, Жон Керри Сирийн хямралыг давж гарах арга замыг хэлэлцэж, хүчирхийллийг
зогсоож, хүмүүнлэгийн тусламжийг сэргээх тал дээр хүчин чармайлт гаргаж ажээ.
Лозанн хотод болох уулзалтад Саудын Араб, Турк, Ираны төлөөлөгчид оролцох юм.
Д.Трамп: “Исламын улс” Х.Клинтоныг сонгуульд ялаасай гэж
хүсч байна
“Исламын улс” террорист бүлэглэл Төрийн нарийн бичгийн
дарга асан Хиллари Клинтоныг АНУ-ын дараагийн Ерөнхийлөгч болоосой гэж хүсч,
залбирч байна хэмээн Бүгд найрамдах намаас АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр
дэвшиж байгаа Дональд Трамп мэдэгдэв. “Исламын улс” бүлгийнхэн Ойрхи Дорнод
төдийгүй АНУ-ыг эзэлж авахаар улайрч байна. Тэд Хилларийг сонгуульд ялаасай гэж
хүсч, хүлээж байгаа” хэмээн Трамп Флоридад дэмжигчидтэйгээ хийсэн цуглаан дээр
ярьжээ. Д.Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал терорист
бүлэглэлийн хувьд “Жинхэнэ аймшиг” болно хэмээн амлажээ. Тэрээр “Исламын улс”
бүлгийг гурван сарын дотор устгана хэмээн нэг бус удаа мэдэгдэж байсан юм. Олон
нийтийн судалгаагаар, АНУ-ын намын нэр дэвшигч Хиллари Клинтон өрсөлдөгч
Трампыг найман хувийн саналаар тэргүүлж байгаа ажээ.
Toyota, Suzuki хоёр хүчээ нэгтгэнэ
No comments:
Post a Comment