Ботсван дахь транссекс эрслэнгүүд
Зогдор ургасан, арслан шиг хүчтэй архирч, бүр
эрслэнгүүдийг хураадаг эрслэн байдаг гэхэд та итгэх үү? Тийм ээ, ийм эрслэн (арслангийн
эм) Ботсван улсад байна. Хэдэн жилийн өмнөөс эр төрөлтнийх нь шинж тэмдэг
хөгжих болсон таван эрслэн байгаа аж. Эрслэнд зогдор байдаггүй, арслан шиг
хүчирхэг архираан ч байдаггүй. Гэтэл энэхүү таван эрслэнд юу тохиолдох нь энэ
вэ? Британийн амьтан судлаач Жеффри Гилфиллан эрслэнгүүдийн транссекс байдлын
талаар “African
Journal of Ecology” сэтгүүлд нийтлэл бичжээ.
Ботсваны Мореми Гаме дархан цаазат газар дахь Окаванго
голын сав газарт амьдардаг таван эм арсланг Гилфиллан хоёр жилийн турш ажиглаж
судалгаа хийсэн байна. SaF05 хэмээн нэрлэсэн эрслэн арслан шиг зогдортой,
арслан шиг зан ааштай байжээ. Тэрээр эзэмшлийн газар нутгаа үнэрээрээ тогтоож,
бусад эрслэнг бодвол илүү их, чанга архирч байв. Бүр өөр арслангийн сүргийн
гүегийг хазаж алахаар ирсэн нь эрслэнгүүдэд байдаггүй зан чанар байлаа. Хөрш
сүргийн нэгэн арслан түүний авласан эрээн тахийг дээрэмдсэний хариуд SaF05
тэдний сүргийн хоер гүегийг алжээ. Дээрх таван арслангийн дааварт өөрчлөлт
орсны улмаас бие галбир, зан аашинд нь өөрчлөлт орж транссекс шинжтэй болсон
хэмээн Жеффри Гилфиллан дүгнэсэн юм. Окавангогийн таван эрслэн үргүй байж болох
ч эрүүл, урт удаан амьдрах нь тодорхой байгаа ажээ.
В.Путин, Эрдоган нар цэргийн харилцаагаа бэхжүүлнэ
No comments:
Post a Comment