Шоронд болсон мөргөлдөөнд 25 хоригдол амиа алджээ
Бразилийн
хойд хэсгийн Боа-Вишта хотын шоронд хоёр бүлэглэлийн хооронд мөргөлдөөн гарсны
улмаас 25 хоригдол амь насаа алджээ. Долоон хүн толгойгоо тасдуулж, зургаан хүн
амьдаараа шатсан хэмээн орон нутгийн хэвлэл мэдээлэв. Хэдэн хоригдол шоронгийн нөгөө хэсэг рүү нэвтэрснээр зодоон эхэлсэн аж.
Үймээнийг далимдуулсан хоригдлууд эргэлтээр ирсэн 100 орчим хүнийг барьцаанд
авсан ч тэднийг суллаж чаджээ. Мөргөлдөөнд оролцсон хоригдлууд хутга, модоор
зэвсэглэсэн байсан хэмээн гэрчүүд мэдүүлж байна. 740 хүний багтаамжтай шоронд
1400 орчим хүн хоригдож байсан юм. Бразил улс хоригдлынхоо тоогоор дэлхийд
дөрөвдүгээрт ордог. Тус улсын шоронгуудад 600 мянга орчим хүн хоригдож байна.
Олон шорон үнэн хэрэгтээ гэмт бүлэглэлүүдийн хяналтад байдаг ажээ.
Амьтны хүрээлэнгийн хулсны баавгай 38 наслаад өөд болов
Хонконгийн амьтны хүрээлэнд амьдарч байсан Цзя-Цзя хэмээх
панда 38 насандаа өөд болжээ. Хүний эрхэнд орсон хулсны баавгайнуудаас хамгийн
урт насласан энэ амьтан сүүлийн хоёр долоо хоногийн турш бие нь муудаж, хоол
идээгүй юм. Хонконгийн далайн цэцэрлэг дахь хүрээлэнд амьдарч байсан Цзя-Цзя
өнгөрсөн долдугаар сард 38 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ. Амьтны хүрээлэн дахь
хулсны баавгайнууд дунджаар 25 насладаг нь хүний 114 настай тэнцдэг аж. Цзя-Цзя
нас ахих тусам үе мөчний өвчин болон цусны даралтаар шаналж байсан юм. Энэ
панда 1978 онд Сычуань мужид төржээ. 1999 онд түүнийг Хонконгт авчирсан бөгөөд
зургаан бамбарууш төрүүлсний дөрөв нь одоо ч амьдарч байгаа аж.
Курилийн арлуудыг хамтран удирдахыг санал болгоно
Япон улс Курилийн арлуудыг хамтран удирдах саналыг ОХУ-д
тавих гэж байна. Ийм замаар 70 жил үргэлжилж байгаа газар нутгийн маргааныг
шийдэж чадна хэмээн Токио үзэж байна хэмээн Японы Nikkei сонинд бичжээ. Японы
тал Хабомаи, Шикотан арлыг эргүүлэн авч, Кунашир, Итуруп арлыг хамтран удирдах
санаатай байна. Энэ асуудлаар Москватай тохиролцоонд хүрнэ гэдэгт Токио
итгэлтэй байгаа аж. Ерөнхий сайд Шинзо Абэ арванхоёрдугаар сарын 15-нд ОХУ-ын
Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахдаа энэ асуудлыг хэлэлцэхээр зэхэж байна.
Япон улс өөрсдийн иргэдээ Курилийн арлуудад визгүй зорчуулах тохиролцоонд хүрнэ
хэмээн найдаж байгаа юм. Ингэснээр Курилийн арлууд дээр эдийн засгийн хамтарсан
үйл ажиллагаа явуулах эхлэлийг тавина хэмээн үзэж байгаа аж.
НҮБ Мосулыг чөлөөлөх ажиллагаанд санаа зовж байна
No comments:
Post a Comment