Пакистанд
цагдаагийн хэсэг рүү халджээ
Пакистаны Кветта хотод зэвсэглэсэн этгээдүүд цагдаагийн
сургууль руу дайрсны улмаас 59 хүн амь үрэгдээд байна. Цэргүүд, тусгай
албаныхан ирж ширүүн байлдсаны эцэст сургуулийг босогчдоос чөлөөлж чаджээ.
Шархдаж гэмтсэн хүний тоо зууг давжээ. Кветта дахь цэргийн сургуульд 500 орчим
сонсогч суралцдаг аж. Балмад этгээдүүд сургуулийн байр дайран орж ирэхдээ
автомат буугаар галлаж дотогшоо нэвтэрчээ. Буудалцаан, дэлбэрэлт хоёр цаг гаруй
үргэлжилсэн аж. Амь үрэгдсэн хүмүүсийн ихэнх нь сонсогчид хэмээн Пакистаны армийн
төлөөлөгч Шер Афган ярилаа. Халдлагыг Пакистанд нөлөө бүхий “Лашкар-э-Жангви”
бүлэг үйлдсэн хэмээн таамаглаж байна. Балужистан мужийн нийслэл Кветта хот нь салан
тусгаарлагчид, босогчид ихээхэн холхидог газар юм. Өнгөрсөн наймдугаар сард тус
хотод дэлбэрэлт болж 88 хүн амиа алдаж байв.
Twitter 300
ажилтнаа цомхотгоно
Twitter компани цомхотгол явуулж ажилтнуудынхаа найман
хувийг халахаар зэхэж байна хэмээн Bloomberg агентлаг уламжлав. Ойролцоогоор
300 орчим хүн ажилгүй болох аж. Twitter-ийг үндэслэгч Жек Дорси нэг жилийн өмнө
компанийн тэргүүнээр эргэж ирэхдээ мөн томоохон цомхотгол хийж байсан билээ. Тус
компанийн гуравдугаар улирлын тайлан тооцоо гарсны дараа цомхотгол хийгдэнэ
хэмээн мэдээлж байна. Нэг зурвасыг 140 тэмдэгтэд багтаах ёстой олон нийтийн
харилцааны энэхүү сүлжээ 2006 онд бий болжээ. Facebook сүлжээний дараа орох Twitter компанийн хөрөнгийг Forbes сэтгүүл 12 тэрбум доллар хэмээн үнэлж
байв.
Жастин Бибер фэнүүддээ гоморхов
No comments:
Post a Comment