Wednesday, November 18, 2015



Чарли Шин эдлэнгээ худалдана

Холливудын од Чарли Шин ДОХ-той гэдгээ хүлээн зөвшөөрснийхээ дараа Лос-Анжелесийн Беверли Хиллз дүүрэг дахь тансаг зуслангаа зарахаар болжээ. Variety сайт мэдээлж буйгаар, “Two and a Half Men”-ий баатар хотод ганц байртай үлдэхээр шийдсэн бололтой. Түүнийг ДОХ-той гэдгийг мэдсэн экс амрагууд нь шүүхэд хандахаар зэхэж байгаа аж. Одоогоор Чарли Шины хэд хэдэн экс найз хүүхэн “Тэр бэлгийн харьцаанд орохдоо энэ тухай сануулж байгаагүй” хэмээн мэдэгдэж, жүжигчнээс нөхөн төлбөр авах ёстой гэж байна. Харин “Би үргэлж хамгаалалт хэрэглэдэг байсан” хэмээн мэдэгдэж байгаа хүүхэмсэг Чарли экс амрагуудынхаа “амыг таглах”-ын тулд эдлэнгээ зарахаар шийдсэн аж. Тэрээр 2012 онд Беверли Хиллз дахь тансаг зуслангийн байрыг 4.8 сая доллараар худалдан авч байжээ. Хоёр мянга 700 метр кв талбайтай энэ зуслангийн байр нь испани, дундад зууны маягийн загвартай, зургаан том өрөө, таван унтлагын өрөөтэй. Түүнд мөн иймэрхүү өөр нэг эдлэн байдаг ажээ.

No comments:

Post a Comment