Wednesday, May 4, 2016




Эдди Мерфи есөн хүүхэдтэй болов

Инээдмийн алдарт жүжигчин Эдди Мерфи ес дэх хүүхдээ өлгийдэн авлаа хэмээн түүний төлөөлөгч People сэтгүүлд ярьжээ. 2011 оноос хойш жүжигчинтэй хамт амьдарч байгаа Австралийн загвар өмсөгч Иззи Оона түүнд охин төрүүлж өгчээ. Эдди Мерфи анхны гэрлэлтээсээ долоон хүүхэдтэй. Дараа нь Мелани Браун буюу Spice Girls хамтлагийн Mel B хамт амьдарч байхдаа Анжел хэмээх охинтой болжээ. Мерфи анхны эхнэр, хүүхдүүддээ сар бүр 145 мянган долларын тэтгэвэр төлдөг аж. “Форбс” сэтгүүл мэдээлж буйгаар, нэрт жүжигчин 100 сая долларын хөрөнгө цуглуулжээ.

“Реал Мадрид” Аваргуудын лигийн финалд шалгарлаа

Испанийн “Реал Мадрид” клуб Английн “Манчестер Сити”-г 1:0 харьцаагаар хожсоноор Аваргуудын лигийн фналтд шалгарлаа. Хожлын гоолыг Гарет Бейл оруулсан байна. Тавдугаар сарын 28-нд Италийн Милан хотын “Сан Сиро” цэнгэлдэхэд болох Аваргуудын лигийн финалд ийнхүү Испанийн хоёр баг тоглохоор боллоо. “Атлетико Мадрид” Германы хүчирхэг “Байерн”-ийг буулгаж авснаар сүүлийн гурван жилд хоёр дахь удаагаа “Дэлдэн чихт” цомын төлөө тоглохоор шалгарч үлдээд байна. Хоёр жилийн өмнө аваргын төлөө мөн л Испанийн энэ хоёр баг өрсөлдөж эзэн хааны клуб хожиж арав дахь цомоо өргөсөн билээ. Алдарт “Реал” Аваргуудын лигийн финалд 14 удаа гарч 10 удаа ялж байжээ. Харин “Атлетико” Аваргуудын лигт түрүүлж үзээгүй юм.

Хятадын компани 2500 ажилтнаа Испанид амраана

“Тяньши” нэрээрээ алдаршсан Хятадын Tiens Group хоёр мянга 500 ажилтнаа Испанийн Мадрид, Барселона хотод долоо хоног амраахаар болжээ. Tiens Group-ийн ажилтнууд тавдугаар сарын 5-нд 20 нислэгт хуваагдан Мадридад ирсэн байна. Тэнд тавдугаар сарын 8 хүртэл Мадридаад зугаалаад дараа нь Барселона хотыг үзэх юм. Tiens Group ажилтнууддаа зориулж зочид буудлын мянга 650 өрөө, 70 автобус захиалжээ. Мөн Мадрид-Барселона хотын хооронд AVE хурдан галт тэргээр зорчих аж. Компани энэ бүгдэд долоон сая евро зарцуулж байна.
Tiens Group 2015 оны тавдугаар сард зургаан мянган ажилтнаа Францад дөрөв хоног амрааж байсан юм. Тэднийг 84 нисэх онгоцоор зөөж, Канн, Монакогийн 79 зочид буудалд тансаглуулж байв. 1995 онд Хятадад байгуулагдсан Tiens Group нь биологийн нэмэлт бүтээгдэхүүн,  янз бүрийн иллэг массажний хэрэгсэл үйлдвэрлэж, худалдаалдаг ба сүлжээний маркетингийн зарчмаар ажилладаг ажээ. 

No comments:

Post a Comment