Saturday, May 7, 2016




Хараагүй эмэгтэй байшин дээрээс унаад хараа оржээ

АНУ-ын Флорида мужид сүүлийн 20 жилийн турш хараагүй байсан 70 настай эмэгтэй Мэри Энн Франко байшингийнхаа дээвэр дээрээс унасны дараа хараа оржээ. Тэрээр 1995 онд автомашины осолд орсны дараа нуруу сээрээ гэмтээж хараагүй болсон юм. Саяхан байшин дээрээсээ унасны дараа гар, нурууныхаа өвчнийг эмчлүүлэхээр мэс засалд орсны дараа хараа нь буцан ирсэн байна. “Магадгүй нэмэлт цусны эргэлт эргэн ирснээр хараа сэргэсэн байх. Ийм зүйлтэй урд нь таарч байсангүй” хэмээн мэс засалч Жон Ашраф өгүүлэв. “Одоо өглөө орноосоо босч нарны туяа хэрхэн тусч байгааг харах их гоё, сэтгэл хөдлөм байна” хэмээн Энн Франко ярилаа. Тэрээр мөн хараатай байхдаа өнгө ялгадаггүй байсан нь зүгээр болжээ.

Нэгэн эр бурхныг шүүхэд өгчээ

Израильд нэгэн эр бурхныг өөрт нь хэтэрхий шударга бус хандсан хэмээн шүүхэд өгсөн тухай The Times of Israel сонин мэдээлэв. Шүүх хурлын протоколд “Бурхан шүүх хуралд ирсэнгүй” хэмээн тэмдэглэжээ. Харин шүүхээс бурхан үнэхээр шүүх хуралдаанд ирээгүй юу, эсвэл зүгээр л дуугүй байх эрхээ эдэлсэн үү гэдгийг тодруулж хэлээгүй аж. Гомдол гаргасан эр сүүлийн гурван жилд бурхан надад хэтэрхий харгис байсан хэмээн онцолсон ч яг яаж гомдоож, ямар хохирол учруулсныг дурдсангүй. Шүүгч түүний өргөдлийг “инээдтэй” хэмээн мэдэгдээд, израиль эрийг өөр газраас тусламж авахыг зөвлөсөн байна.

Испанийн далайн эргүүд дахин шилдгээр нэрлэгдлээ


Испанийн далайн эргүүд дэлхийн дахин шилдгээр нэрлэгдлээ. 2016 онд Испанийн далайн эргүүд 586 “Цэнхэр туг” авч шинэ рекорд тогтоожээ. 2015 онд 577 “Цэнхэр туг” авч байсан юм. Чанартай, амарч цэнгэхэд хамгийн тохиромжтой далайн эрэгт ийм туг олгож баталгаажуулдаг. Испани улс энэ үзүүлэлтээр 1987 оноос хойш тэргүүлсээр байна. Хоёрдугаар байрт Турк 444, араас нь Грек 430, Франц 400, Португал 315 “Цэнхэр туг” авчээ. Испани дотор сэтгэл булаам далайн эргээрээ Валенсиа муж (125) тэргүүлж байна. Араас нь Галисиа, Каталон, Андалуз, Балеарын арлууд оржээ. Испани улс 2015 онд 60 сая жуулчин хүлээн авч дэлхийд Америк, Францын дараа орсон билээ. 

No comments:

Post a Comment