Sunday, May 15, 2016

Арын нүүрт



Селена Гомес, Марк Цукерберг нар Facebook-ийн хамгийн жижиг өрөөнд уулзав


Поп дуучин Селена Гомес Instagram-д (@SelenaGomez) 79.2 сая дагагчтай болж, гэрэл зургийн энэ хуудасны рекордыг тогтоожээ. Тэрээр Instagram болон Facebook-ийг улам түгэн дэлгэрүүлэхийн тулд Facebook-ийг үүсгэн байгуулагчтай өвөрмөц уулзалт хийжээ. Селена, Цукерберг хоёр Facebook-ийн хамгийн жижигхэн албан өрөөнд уулзаж сүүдрээ татуулсан нь интернэтийн хамгийн эрэлттэй зургийн нэг болоод байна. Instagram нь дэлхийн даяар 400 сая хэрэглэгчтэй байдгаас бүхэл бүтэн 20 хувь нь буюу 79 сая нь нэрт дуучныг дагадаг аж. Түүний араас 77 сая дагагчтай дуучин Тейлор Сфивт орлоо. Марк Цукерберг өөрийн хуудсандаа “Instagram-ийн хамгийн том одтой хамт Facebook хамгийн жижиг өрөөнд” хэмээн зургаа нийтэлсэн байна. 

No comments:

Post a Comment