Sunday, October 11, 2015

Тайгер Вудс
Цагтаа дэлхийн тэргүүн гольфчин явсан Тайгер Вудс шумбах хоббитой. Гэхдээ зүгээр нэг усанд бус далайн гүнд шумбаж нууцлаг ертөнцийг нь ажиглах дуртай аж. Тэрээр зөвхөн шумбахын тулд аялах нь олонтаа. Мөн шумбаж байхдаа жадаар загас агнах дуртай.

Дэвид Бекхэм
Хөлбөмбөгийн ч, бизнесийн талбарт гялалзсан Дэвид Бекхэм туялзуур жад болон шивээс хийлгэх донтой нэгэн юм. Тэр тусмаа Уилл Смит, Том Круз нарыг жадны тулаанд дуудах дуртай. Тэд ч англи эртэй туялзуур жадаар үзэлцэхдээ дуртай байдаг аж. Бекхэм мөн эхнэр Викториагаа дагаж дэлгүүр хэсч, худалдаа хийх дуртай болсноо ярьж байв.

Майкл Жордан
Бүх цаг үеийн шилдэг сагсанбөмбөгч Майкл Жордан ямар хоббитойг мэдэх үү? Тэрээр мөрийтэй тоглоход багагүй цагийг зарцуулдаг. Тэрээр ихэнхдээ хождог ч үргэлж аз ивээнэ гэж байхгүй хэмээн найзууд нь зөвлөдөг аж. Түүний энэхүү дур сонирхлыг хобби гэж хэлэхэд хэцүү ч тэрээр “Энэ бол хобби мөн. Би үүнээс таашаал авдаг” хэмээн хэлж байжээ.

Коби Брайант

Орчин үеийн мундаг сагсанбөмбөгчдийн нэг Коби Брайант бол хөлбөмбөгийн улаан фэн. Тэр сагсаар яваагүй бол гарцаагүй хөлбөмбөгч болох байсан. Коби том багуудын тоглолтыг үзэж “Би дасгалжуулагч байсан бол ингэх, тэгэх байсан” гэж ярих дуртай. Мөн түүний бас нэг хобби нь рэп дуу хөгжим юм. Заримдаа рэпчин найзуудтайгаа нийлж дуулж, бүжиглэхээс буцдаггүй ажээ. 

No comments:

Post a Comment