Wednesday, September 2, 2015

“Боко Харам”-ын дайчид олон хүний аминд хүрлээ

Нигерийн зүүн хойд хэсгээр үйл ажиллагаа явуулдаг лалын “Боко Харам” бүлгийн дайчид хоёр тосгон руу дайрч 26 хүний аминд хүрлээ хэмээн CBS телевиз мэдээлэв. Колори тосгоны гэрчүүдийн өгүүлж буйгаар, лалын террористууд морьтой довтолж иргэдийг хөөж буудаж байжээ. Тэрээр мод руу авирч нуугдаад энэ бүгдийг харсан аж. Хэд хоногийн өмнө хөрш Чад улсад “Боко Харам”  бүлгийн арав гаруй дайчдыг цаазалсан юм. Эрх баригчид тулааны явцад олзолсон террористуудыг цаазалсан хэмээн мэдээлж байна. Нигерийн иргэний хамгаалалтын газраас зарим тосгодыг хүч нэмэгдүүлэн хамгаалах болжээ.

Дуайт  Ховард Хьюстоны нисэх буудал дээр саатуулагджээ

“Хьюстон Рокетс” багийн тоглогч Дуайт Ховард цүнхэндээ цэнэгтэй гар буу авч яваад Хьюстон хотын нисэх буудал дээр саатуулагдлаа хэмээн ESPN мэдээлэв. Тэрээр хотын нисэх буудлаас хаа нэгтээ нисэх гэж байжээ. Түүний гар ачааг шалгах үед Glock 26 загварын гар буу илэрсэн байна. Ховард гар бууг цүнхнээсээ гаргаж гэртээ орхихоо мартсан хэмээн цагдаад мэдүүлжээ. Ховардыг гурван цаг саатуулсны дараа гар бууг тусгай компанид хүлээлгэн өгч, тэрээр дараагийн нислэгээр зорьсон газар руугаа явжээ. 2004 онд НБА-д драфтаар орж ирж байсан Ховард ямар нэг хэрэг түвэгт холбогдож байгаагүй юм. 

No comments:

Post a Comment