Лондоны метронд хутга барьсан этгээд "Сирийн
төлөө" хэмээн дайрчээ
Лондоны метронд хутга барьсан этгээд зорчигчид руу дайрч
гурван хүнийг шархдууллаа хэмээн SkyNews мэдээлэв. Тэрээр "Сирийн
төлөө" хэмээн хашгирч байсан аж. Цагдаа нар цахилгаан буугаар балмад
этгээдийг аюулгүй болгож баривчилжээ. Хүзүүндээ хутгалуулж хүнд шархадсан нэг
хүн эмнэлэгт хүргэгдлээ. 29 настай араб гаралтай эр "Сирийн төлөө, тан
нарын цус ихээр урсах болно" хэмээн хашгирч Лейтонстоун буудлаас гарч
ирсэн хүмүүс дайрсан аж. Хууль сахиулах байгууллага үүнийг алан хядах ажиллагаа
гэж үзжээ.
Арванхоёрдугаар сарын 3-нд Британийн "Торнадо"
сөнөөгч онгоц Сирид анхны цохилтоо өгч "Исламын улс" бүлгийн нефть
олборлох дэд бүтцийг бөмбөгдсөн юм. Үүнээс өмнө Лондон зөвхөн Иракийн газар
нутаг дээр довтолгоо явуулж байсан билээ. Их Британийн парламент Сирийн газар
нутаг дээрх лалын босогчдын байрлалд агаараас цохилт өгөх асуудлыг арван цагийн
турш хэлэлцэж олонхийн саналаар дэмжсэн юм.
Грекийн парламент ирэх оны төсвийг батлав
Грекийн парламент олон улсын зээлдэгчдийн шаардлагыг
хангахын тулд зардлыг мэдэгдэхүйц багасгаж, татварыг нэмсэн 2016 оны төсвийг
сайшаан баталжээ. Санхүүгийн үндсэн хуулийг 153 депутат дэмжиж, 145 нь
эсэргүүцсэн байна. Баталсан хуулийн дагуу төрийн зардал 5.7 тэрбум еврогоор
багасах бөгөөд үүнд 1.8 тэрбумын тэтгэвэр, 500 сая долларын батлан хамгаалах
зардал орж байгаа аж. Энэ онд эдийн засгийн нийт хэмжээ 1.5 тэрбум еврод хүрсэн
байна. Мөн татварыг хоёр тэрбум еврогоор нэмэгдүүлж байгаа юм. Ерөнхий сайд
Алексис Ципрас, шинэ төсөв нь нийгмийн шударга ёсыг эрхэмлэж байгаа Засгийн
газрын хувьд хүнд даалгавар байх болно гэжээ. Олон улсын зээлдэгчид Афины эрх
баригчдыг эдийн засгийн хатуу бодлогоо хэрэгжүүлэхийг шаардаж байна.
Оюутнууд хичээлдээ буу авч явах санааг шүүмжилжээ
Виржини мужийн захирагч Терри Маколифф халдлагаас
сэргийлэхийн тулд багш, оюутнуудыг хичээлдээ буу авч явахыг уриалсан Либерти их
сургуулийн захирал Жерри Фолуэллийг хатуухан шүүмжилжээ. Тэрээр сургуулийн захирлын
уриалгыг "Бодлогогүй, жигшүүртэй" хэмээн нэрлэв. Захирал "Олон
хүн буу авч явснаар тэдгээр лалуудыг бидэн дээр ирэхээс нь өмнө учрыг нь олж
болно" хэмээн хэлсэн аж.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр
дэвшихээр өрсөлдөж байгаа Дональд Трамп Калифорнийн Сан-Бернардинод болсон
халдлагад сэжиглэгдэж байгаа Саид Фарукийн төлөвлөж байсан халдлагыг ээж, эгч
хоёр нь мэдэж байсан хэмээн ярьжээ. Сан-Бернардино хотод арванххоёрдугаар сарын
2-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвд буудалцаан болжээ. Цагдаа нар мэдэгдэж
буйгаар эхнэр, нөхөр болох Саид Фарук, Таштен Малик нар гал нээж 14 хүний аминд
хүрч, 17 хүнийг шархдуулсан юм.
Венесуэльд парламентын сонгууль боллоо
No comments:
Post a Comment