“Хий үзэгдэл хөлөг”-ийн оньсого үргэлжилсээр
Японы Хоншю арал орчимд хөвж явсан хөмөрсөн хөлөг онгоцон
дотроос дөрвөн цогцос гарч иржээ. Энэ нь сүүлийн үед Японы эзэмшлийн уснаас олдох
болсон “хий үзэгдэл хөлөг” хэмээн нэрлэгдээд байгаа хөлөг онгоцнуудын сүүлчийнх
нь болж байна. Хамгийн сүүлд буюу өнгөрсөн бүтэн сайнд Аймори мужийн Сай тосгоны
Ушитаки боомтоос өмнө зүгт 10 км-т олдсон модон хөлөг онгоц нь 12.5 метр урт.
Хаанахын, хэний хөлөг гэдгийг тогтоох ямар ч боломжгүй ч их бие дээрх “Hangul”
хэмээх бичиг болон бусад шинж тэмдгээрээ аравдугаар сард энэ хавиас олдсон хөлөг
онгоцуудтай адилхан байгаа юм. Сүүлд олдсон хөлөг онгоц нь нэлээн хэд хоног
далайгаар хөвсөн, Хойд Солонгосоос ирсэн байж магадгүй хэмээн Аймори мужийн эргийн
харуулын төлөөлөгч ярилаа.
Сүүлийн хоёр сарын дотор Японы эрэг орчмоос залуургүй
хөвж явсан 12 модон хөлөг онгоцыг илрүүлээд байна. Тэдний заримаас нь 22 хүний
жиргэж тасдсан цогцос гарч ирсэн хэмээн Японы эргийн харуул, цагдаагийн газраас
мэдэгдэв. Бүх цогцсыг жижиглэж салгасан ба хоёр нь толгойгүй байсан аж. Мөн нэг
хөлөг онгоцноос зургаан гавал гарч иржээ. Хамгийн эхний “хий үзэгдэл хөлөг”-ийг
аравдугаар сард олсны дараа арваннэгдүгээрт сард ар араасаа олдох болсон юм. Японы
тал эдгээр хөлөг онгоцнууд хаанаас гарч ирээд байгаа, дээр нь явж байсан
хүмүүст юу тохиолдсоныг тогтоохоор ажиллаж байна. Одоогоор Хойд Солонгосыг
хамгийн түрүүнд сэжиглэж байгаа аж. Арваннэгдүгээр сарын 20-нд Японы баруун
эргийн Важима хотоос холгүй олдсон гурван хөлөг онгоцны нэг нь “Солонгосын
ардын арми” гэсэн бичигтэй байжээ. Тэр хөлөг онгоцноос арван хүний жижиглэж
тасдсан цогцос олдсон юм. Бас нэг хөлөг онгоцноос Хойд Солонгосын далбааны хэсэг
гарч ирсэн хэмээн NHK телевиз мэдээллээ.
“Хий үзэгдэл хөлөг”-үүд нь төөрч, далайд жолоодлогогүй
болсон загасчны хөлөг онгоцууд хэмээн таамагласан бол, урвагчдыг тээвэрлэж
явсан байж магадгүй хэмээн үзэх хүмүүс ч байна. Хойд Солонгос дахь хүнд бэрх
амьдралаас зугтаж, эрх чөлөө хайсан хүмүүс байж магадгүй хэмээн Chatham House
улс төрийн хүрээлэнгийн захирал Жон Нилсон-Райт үзэж байна. Хойд Солонгосоос
зугтсан хүмүүс Япон тэнгисийн хамгийн хэцүү замыг сонгосон байх магадлалтай аж.
Зүүн Хятадын тэнгис нь харуул хамгаалалт их байдаг тул тэр замыг сонгох дүрвэгчид
бараг байдаггүй ажээ. Янз бүрийн цогцостой, эзэнгүй “хий үзэгдэл хөлөг”-үүдийн оньсого
Японы эрх баригчдын толгойны өвчин болоод байна.
No comments:
Post a Comment