Нууранд нуугдсан хулгайч матрын идэш болов
Флорида мужид айл ухсан хэрэгт сэжиглэгдэж байсан этгээд
матрын идэш болжээ. Арваннэгдүгээр сарын 13-нд Берфут-Бей тосгоны иргэд хоёр
этгээд айл ухаад явж байгааг цагдаа нарт мэдээлсэн байна. Цагдаа нар хулгайч
нарын эрэлд гарсан ч хэнийг ч барьж чадаагүй аж. Энэ хэрэг явдлын дараа
Палм-Бей хотын 22 настай Мэтью Риггинс
сураггүй алга болсныг гэр бүлийнхэн нь дуулгажээ. Арав хоногийн дараа түүний
цоцгсыг нуураас олсон аж. Тэр нууранд нэг аймшигтай матар жижүүрлэж байдгийг
хотын цагдаагийн дарга ярьж байв. Риггинс матрын довтолгоонд өртөж нууранд
живсэн болохыг тогтоожээ. Гурван метр урт матрын хотоодноос түүний биеийн зарим
хэсэг гарч ирсэн байна.
Риггинс арванхоёрдугаар сарын 13-нд найз хүүхэн рүүгээ
ярьж Берфут-Бей тосгонд хулгай хийх гэж байгаагаа хэлжээ. Дараа нь тэрээр дахин
утасдаж, цагдаа нарт хөөгдөж байгаагаа амжиж дуулгасан аж. Цагдаа нарын үзэж
буйгаар, Риггинс үнэрч нохойноос нуугдах гэж нуур руу ороод матрын идэж болжээ.
Венесуэлийн сөрөг хүчин парламентад олонх болов
Венесуэлийн сөрөг хүчин Үндэсний ассамблейн 167 суудлын ихэнхийг
авчээ. Сонгуулийн хорооноос гаргасан мэдээллээр, сөрөг хүчний эвсэл парламентад
109 суудлыг авч, уугуул иргэдийн гурван төлөөллийн хамтаар олонх болж чаджээ. Ерөнхийлөгч
Николас Мадурогийн тэргүүлдэг Социалист нам 55 суудал авчээ.
Ийнхүү энэ удаагийн сонгуулиар Уго Чавесийн социализмын
төгсгөл ирлээ хэмээн тоймч, ажиглагчид үзэж байна. Парламентад олонх болсон
сөрөг хүчин Ерөнхийлөгч Николас Мадурог улс орныг сүйрүүлсэн хэргээр огцруулж
магадгүй байгаа аж.
АНУ визийн дэглэмээ чангатгав
АНУ-ын Конгрессын доод танхим визийн дэглэмийг
чангатгахыг дэмжлээ хэмээн Reuters уламжлав. Доод танхимийн 407 гишүүн визийн
шаардлагыг дээшлүүлэх хуулийн төслийг дэмжиж, ердөө 19 нь эсэргүүцжээ.
Арваннэгдүгээр сарын 13-нд Парист болсон халдлагын дараа улс орны аюулгүй
байдлыг дээшлүүлэх хуулийг хоёр дахь удаагаа чангатгаж буй нь энэ юм. Мөн
саяхан Калифорнийн Сан-Бернардино хотод аймшигтай халдлага болсон нь түлхэц
өгчээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Сан-Бернардиногийн хэрэг явдлын дараа ард
түмэндээ хандаж мэдэгдэл хийхдээ визийн дэглэмийг эргэн хянана хэмээн онцолсон
юм.
No comments:
Post a Comment