Б.Обама “Исламын улс”-ыг устгахаа амлав
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама телевизээр тусгай мэдэгдэл
хийхдээ Калифорнийн Сан-Бернардино хотод олон хүн буудсан хэрэг явдлыг
террорист халдлага хэмээн нэрлээд “Исламын улс” бүлгийн эсрэг цэргийн хүч
хэрэглэх зөвшөөрөл олгохыг Конгрессоос хүслээ. “Энэ бол гэм зэмгүй хүмүүсийг
хорооход чиглэсэн террорист үйлдэл байлаа. Энэ хэргийг үйлдсэн Сайед Фарук,
Ташфен Малик нарыг гадаадаас ямар нэг террорист бүлэглэл удирдаж, зааварласан
нотолгоо байхгүй байгаа ч энэ нь АНУ-ын эсрэг хуйвалдааны нэг хэсэг гэдэг нь
тодорхой байна” хэмээн Цагаан ордны тэргүүн онцлов.
Б.Обама мөн терроризмын аюул бодитойгоор заналхийлж буйг
тэмдэглээд лалын босогчдын эсрэг дайны шинэ үеийг эхлүүлж, ялалт байгуулах
болно гэжээ. “Бид “Исламын улс” болон бидэнд хор хохирол учуулахыг оролдож
байгаа ямар ч бүлгийг устгах болно. Америкийн цэргүүд бүх дэлхий даяар
террористуудыг ангуучилсаар байх болно” хэмээн мэдэгдлээ. АНУ-ын Ерөнхийлөгч
Сан-Бернардинод болсон хэрэг явдлыг дахин сануулж “Алан хядагч эмэгтэй манай
улсад хэрхэн нэвтэрснийг судалж, визгүй зорчих, виз олгох журмыг эргэн хянахыг
Төрийн департамент болон Дотоодын аюулгүй байдлын яаманд даалгалаа” гэв. Сан-Бернардинод
гал нээж олон хүний аминд хүрсэн Ташфен Малик хэмээх эмэгтэй нь Саудын Арабаас
АНУ-д ирсэн пакистан үндэстэн ажээ.
Живсэн хөлөг онгоцноос олдсон эрдэнэсийг тэрбум доллараар
үнэлжээ
Колумбид далайн ёроолоос олдсон Испанийн “Сан Хосе” хөлөг
онгоцны эрдэнэсийг нэг тэрбум доллараар үнэлж байна. Энэ тухай тус улсын
Ерөнхийлөгч Хуан Мануэль Сантос мэдээлжээ. Уг хөлөг онгоцноос далайд живсэн
хамгийн их хэмжээний алт, эрдэнэс олдсон хэмээн үзэж байна. Испанийн V Филипп
хааны флотын “Сан Хосе” хөлөг 1708 онд Колумбын Картахена боомт хотоос холгүй
далайд живсэн юм. Уг хөлөг онгоцонд алт, мөнгөн зоос, маргад эрдэнэ, үнэт
металл ачсан байжээ. Яг энэ хөлөг онгоцны талаар Нобелийн шагналт Колумбын
зохиолч Габриель Гарсия Маркесийн “Тахлын үеийн дурлал” романд гардаг билээ.
150 хос зэрэг гэрлэжээ
No comments:
Post a Comment