Saturday, December 19, 2015



“Сирид таван жилийн өмнөөс үйл ажиллагаа явуулах хэрэгтэй байсан”

Ойрхи Дорнодын газрын зураг дээр шинэ халуун цэг гарч ирээд байна. Турк улс Иракийн Курдистаны газар нутагт цэргээ оруулжээ. Эрдоган Иракийн Курдистан, Сирид ямар зорилго агуулж байна вэ? Энэ болон бусад асуултад дорно, араб судлаач Алексей Новоточинов хариулж байна.

-ОХУ-ын Ойрхи Дорнод дахь бодлогод ямар нэг дутагдал байна уу?

-Ирак, Афганистан, Иран, Саудын Арабт олон жил ажилласан туршлага дээр үндэслэсэн мэргэжлийн үнэлэлт дүгнэлт надад байна. Бид их хоцорч байна.

-Сирид хэзээ үйл ажиллагаа явуулж эхлэх хэрэгтэй байсан бэ?

-Би бол таван жилийн өмнөөс тэнд үйл ажиллагаа явуулж эхлэх хэрэгтэй байсан гэж хэлнэ.

-Хомс хотод бослого дэгдэж, иргэний дайн эхэлж байх тэр үед үү?

-Яг тийм. Хөндлөнгийн ажиглагч хэрэгтэй гэдэг нь тэр үед тодорхой, ойлгомжтой байсан. Хурим найрыг хүртэл дэлбэлж байлаа шүү дээ. Тэгэхээр мөргөлдөөнд үргэлж зуучлагч байж байдаг. Нэгэн үе Евгений Примаков гэдэг гайхалтай зуучлагч байлаа.

-Хүч нь ихээхэн сулраад байгаа Сирийн арми эзлэгдсэн газар нутгаа босогчдоос чөлөөлж чадах болов уу? Башар Асадад тийм боломж байна уу?

-Сириүд бол баатар. Нэгдүгээрт Асад хаашаа ч зугтаагүй. Арми нь бууж өгөөгүй. Таны асуулт зөв л дөө. Тийм ээ, энэ маш хэцүү. Өнөөдөр хямралыг ажиглахаас илүү Сирийн ухамсар, сэтгэхүйг сэргээх нь тун сонирхолтой байна. Сири задарч, тогтвортой байдал алдагдахад энэ хүмүүс оронд нь юу авсан юм? Юу ч авсангүй. Башар Асад өөрийн арьсаа бус, улс орны бүрэн бүтэн байдлыг хамгаалж зогссон. Тиймээс эвлэрлийн томоохон хэлэлцээ, бүрэн эрхт улсын ирээдүйн үндсэн хуулийн загварыг боловсруулах ажил өрнөх байх гэж бодож байна.

-Курдистан юу болох бол? Нэгдсэн нэг улс гарч ирэх болов уу, эсвэл Иракийн курдууд өөрсдийн замаар, Турк, Сирийн курдууд өөрсдийн замаар явах юм болов уу?

-Энд автономийн тухай асуудал яригдана л даа. Яагаад Турк, Ирак, Сири дотор автономи байж болохгүй гэж.

-Сири улс урьд өмнийн хил хязгаараа хадгалж чадах уу?

-Чадна, Сирийг өөрөөр харж чадахгүй байна.

-Ирак яах бол?

-Иракт маш олон бэрхшээл байгаа нь харамсалтай. Тэд Саддам Хусейнийг цаазлаад олон зуунаар үргэлжлэх зовлонгийн эхийг тавьчихсан. Суннит, шийтүүд эвлэршгүйгээр хуваагдаад байна. Тиймээс Иракийг тун гунигтай ирээдүй хүлээж байна. Тэнд эм тариа алга, ундны ус алга. Дээр нь дотоодын терроризм гэж ужиг өвчинтэй болчихсон. Өөрөөр хэлбэл тэд гудамж гудамжаараа, хот хотоороо, дүүрэг дүүргээрээ хуваагдчихсан.

-Туркийн цэрэг Иракт дайтах гээд орчихлоо. Тэд Мосул руу явж байна. Тэнд яах гэж байгаа юм бол?


-Өдөөн хатгах ажиллагаа. Мосул бол курдуудын бахархал болсон газар. Тэр бол курдуудын нэр нөлөөнд байдаг хот. Курд үндэстнийг өдөөн хатгаж байгаад дарж авах гэсэн санаа явж байгаа хэрэг.

No comments:

Post a Comment