Кабулд АНУ-ын иргэн амь үрэгджээ
Афганистаны Кабул хотод АНУ-ын иргэн Лиза Акбари амиа
алдсаныг Төрийн департаментын төлөөлөгч Жон Кирби баталлаа. Тэрээр амь үрэгдсэн
иргэний хувийн амьдрал, гэр бүлийг нь хүндэтгэх үүднээс өөр дэлгэрэнгүй
мэдээлэл өгөх боломжгүй гэв. Лиза христос шашны World Vision хүмүүнлэгийн
байгууллагад ажиллаж байжээ. Хэд хоногийн өмнө Афганистаны Баграм хотод алан
хядагчийн халдлагад Америкийн зургаан цэрэг амь эрсэдсэн юм. Мөн Кабул дахь
дипломат төлөөлөгчийн газар пуужинд өртөж дэлбэрэлт болсон аж.
Аргентины Ерөнхийлөгч иргэддээ туслахаа амлав
Аргентины шинэхэн Ерөнхийлөгч Маурисио Макри үндэсний
валютын ханшийн уналтыг нөхөхийн тулд Зул сараар ядуу гэр бүлд тусламж үзүүлнэ
хэмээн амлалаа. Тэрээр хэвлэлийн хурал дээр мэдэгдэхдээ, үндсэн барааны үнэ
өснө, тиймээс найман сая хүнд тус бүр 400 песоны (31 доллар) тусламж үзүүлнэ гэжээ. Энэ талаар пүүс компаниуд болон үйлдвэрчний
эвлэлтэй хэлэлцээ хийж байгаа аж. Нийтдээ 3.3 тэрбум аргентин песог нөхөн
төлбөрт зарцуулах юм. Валютын ажиллагаа, хөдөлгөөнийг хязгаарласны дараа
аргентин песоны ханш 42.6 хувиар унасан ажээ.
Алтны уурхайд 13 хүн амиа алдав
Гвиней улсын зүүн хэсгийн алт олборлох уурхайд нуралт
болсны улмаас13 хүн амиа алдлаа хэмээн Reuters дамжуулав. Тэдгээр хүмүүс
хаагдсан уурхайд хууль бусаар ажиллаж байсан, энэ осол хэд хоногийн өмнө болсон
хэмээн орон нутгийн түшмэл мэдээллээ. Баруун Африкийн энэ улсад ашигт малтмалыг
хууль бусаар олборлох нь тун аюултай, золгүй тохиолдол гарах нь элбэг байдаг ажээ.
Эрх баригчид хууль бус олборлогчдыг зогсоох гэж оролддог ч үр дүн гарахгүй
байна. Бүс нутаг дахь ядуурлын улмаас хаагдсан уурхайд нэвтрэх иргэд хэнд
дийлддэггүй ажээ.
Энэтхэгт үхэртэй селфиний уралдаан болов
No comments:
Post a Comment