Египетийн Аялал жуулчлалын сайд: Бид хувьсгалаас залхаж байна
Египетэд тасралтгүй өрнөсөөр буй олон хувьсгалын улмаас
тус улсад айлчилдаг жуулчдын тоо эрс багасчээ. Экс Ерөнхийлөгч Мохамед Мурсийг
эсэргүүцэгчид болон дэжигчдийн хооронд мөргөлдөөн үүссэнээс хойш өнгөрсөн
наймдугаар сард жуулчдын урсгал 45 хувиар багасчээ. Тэгвэл сүүлийн хоёр долоо
хоногт бүр 70 хувиар багасаад байна. Египетийн Аялал жуулчлалын сайд Хишам Зазу
ярьж байна.
-Египетэд үргэлжилсээр буй мөргөлдөөн, хямралын улмаас олон хүн тийшээ хийх
аялалаасаа татгалзаж байна. Нөхцөл байдал ямар байна вэ?
-Наймдугаар сарыг бодвол нөхцөл байдал харьцангүй тайван
болоод байна л даа. Гэхдээ эсэргүүцлийн жагсаал болж буй газрууд байж л байна.
Хэдийгээр жагсаал, мөргөлдөөн аялал жуулчлалын бүсээс хол байгаа ч энэ салбарт
сөргөөр нөлөөлсөөр байна.
-Зарим жагсаал цуглаан террорист заналхийлэл дагуулж байна. Суэцийн сувагт
болсон дэлбэрэлт, Синайн хойгт босогчид идэвхжсэн г.м. Засгийн газар аюулгүй
байдлыг хэрхэн хангаж байна вэ?
-Армийнхан босогчдыг устгах зорилгоор Синайн хойд хэсэгт
томоохон ажиллагаа явуулж байна. Мөн манай тагнуул, нууц албаныхан улс орон
даяар террорист сүлжээнүүдийг амжилттай илрүүлэн устгаж байна. Сүүлийн гурван жилд
босогчдын үйл ажиллагааны улмаас жуулчдын амь нас үрэгдээгүй. Шинэ Засгийн
газар аюулгүй байдлыг чангатгаж, жуулчдыг эргүүлэн татаж, аялал жуулчлалын
орлогыг сэргээхээр ажиллаж байна.
-Египетийн аялал жуулчлал сүүлийн үед ямар хохирол амсаад байна вэ?
-2012 онд аялал жуулчлалаас улсын төсөвт ердөө арван
тэрбум доллар орсон. Хувьсгалаас өмнөх буюу 2010 онд жуулчид манай улсад 12.5
тэрбум долларын орлого оруулж байлаа. Хувьсгал, үймээн самууны улмаас олон
жуулчин Египетэд хийх гэж байсан аялалаа цуцалсан. Аялал жуулчлал бол манай
улсын нийт эдийн засгийн 11.5 хувийг бүрдүүлдэг том салбар. Суэцийн сувгаас
гэхэд л жилд 4-5 тэрбум долларын орлого ордог гээд бод доо. Аялал жуулчлалын
салбар дөрвөн сая хүнийг ажлын байраар хангадаг. Египетийн 80 сая хүний 16 сая
нь аялал жуулчлалаас хоолоо олж иддэг юм.
-Одоо Каир хот болон пирамид руу аялахад аюулгүй юу?
-Зарим компани тийшээ жуулчид явуулаад эхэлчихсэн байна.
Ямар ч асуудал гараагүй байна. Гэхдээ тийшээ аялахгүй байхыг анхааруулж байгаа
Засгийн газруудыг буруутгах аргагүй.
-Египетэд ойрын үед дахин хувьсгал гарахгүй гэсэн баталгаа байна уу?
No comments:
Post a Comment