Apple Coca-Cola-г гүйцжээ
Дэлхийн хамгийн үнэтэй
брэндийн жагсаалтыг Apple компани тэргүүлж, байнгын лидер Coca-Cola-г гүйцлээ хэмээн Interbrand компаниас мэдэгдлээ. Өмнөх жагсаалтыг тэргүүлж
байсан Coca-Cola энэ удаа гуравдугаар байрт оржээ.Өнгөрсөн жил
дөрөвдүгээрт бичигдэж байсан Google компани хоёрдугаар байрт
дэвшлээ. Дэлхийн хамгийн үнэтэй брэндийн эхний аравт Apple, Google, Microsoft,
Samsung, Intel зэрэг технологийн таван компани орсон байна. Interbrand-ийн мэргэжилтнүүдийн тооцоолсноор, Apple брэнд 98.3 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа аж.
Энэ нь 2012 оныхоос 28 хувиар илүү үзүүлэлт юм. Omnicom группт харъяалагддаг Interbrand компани 2000 оноос хойш дэлхийн шилдэг
брэндүүдийн жагсаалтыг гаргаж байгаа билээ. Гүйцэтгэх захирал Жез Фрамптоны
хэлж буйгаар, Apple компани нэгдүгээр байрт гарч ирэх зөвхөн цаг
хугацааны асуудал байжээ.
No comments:
Post a Comment