Monday, August 31, 2015

Арын нүүүүүүрррттттттт..............



Клинтон рокеруудтай зугаалжээ

Н.Мөнхжин


АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон өнгөрсөн амралтын өдрөөр Брюс Спрингстон, Пол Маккартни, Жон Бон Жови, Жон Мелленкамп, Pink Floyd-ийн Рожер Вотерс нартай рокеруудын баярт оролцож, “задгай авчээ”. Харин АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдөх магадлалтай байгаа гэргий Хиллари нь зээ охиноо гэртээ хараад үлдсэн аж. Рок үдэшлэгийн дараа болсон хүлээн авалтад уригдсан хамгийн том зочин нь Билл байсан юм. Мөн Мюррей, Брюс Виллис нар хүрэлцэн ирсэн байна. Экс Ерөнхийлөгч цан цохиж after-party үдэшлэгийг нээжээ. Билл Клинтон зочидтой хундага тулган шар айраг ууж, мини гольф тоглон ихэд хөгжилтэй цагийг өнгөрүүлсэн байна. Дашрамд сонирхуулахад, Б.Клинтон саяхан телевизийн нэвтрүүлэгт орохдоо “Танд биелүүлээгүй мөрөөдөл байгаа юу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Би Монголд очиж Чингис хаан цэргүүдтэйгээ туулж явсан уудам талаар морь унан давхимаар байна” хэмээн хариулсан билээ.  

Зургийн тайлбар: Клинтон Pink Floyd-ийн Рожер Вотерсийн хамт    

No comments:

Post a Comment