Г.Г.Маркесийн
“Цайлган Эрендира” уншигчдын гар дээр очлоо
Колумбын
бичгийн их хүн, Нобелийн шагналт Габриель Гарсия Маркесийн “Цайлган Эрендира болон сэтгэлгүй эмээгийнх нь итгэмээргүй бөгөөд
гунигтай түүх” бэсрэг роман эх хэлнээсээ (испани) хөрвүүлэгдэж уншигчдын гарт
хүрч байна. Орчуулагч Б.Нямдорж суут зохиолчийн бүтээлийг эх хэлнээс нь монгол
руу буулгажээ. Тэрээр хоёр жилийн өмнө Габриель Гарсия Маркесийн бүтээлийг (“Гунигт янхнуудаа дурсахуй” роман) анх удаа эх хэлнээс нь орчуулан уншигчдад
хүргэж байсан юм. Дашрамд
сонирхуулахад, Г.Г.Маркесийн хамгийн сүүлд бичсэн роман нь энэхүү “Гунигт
янхнуудаа дурсахуй”. Түүнээс хойш тэрээр гурван боть дурдатгалаа бичиж эхэлсэн
ч эхнийхийг нь бичээд бие нь чилээрхсэн тул бичгийн ажлаа зогсоохоос аргагүй
болжээ.
Колумбын нэрт зохиолч, Нобелийн шагналт Габриель Гарсия Маркес дөрөвдүгээр сарын 18-нд таалал төгсчээ. Гэр бүлийнхэн нь түүний цогцсыг чандарлаж, Мексик, Колумбын хооронд өргөсөн байна.
1927 онд Колумбын Аракатака хотод мэндэлсэн Габо XX зууны Латин Америкийн утга зохиолын нэртэй төлөөлөгч болж, шидэт реализм хэмээх урсгалыг бий болгосон билээ. Үлгэр домгийн гэмээр Макондо хот дахь Аурелиано Буэндиагийн гэр бүл, үр удмын талаар өгүүлдэг “Зуун жилийн ганцаардал” роман энэхүү шидэт реализм хэмээх урсгалыг төрүүлсэн юм. 1967 онд гаргасан энэ бүтээл 1982 онд Нобелийн шагнал авчирсан билээ.
No comments:
Post a Comment