Friday, November 29, 2019

Алтайд аз нь гийсэн анчин Бенни

2004 он юм байна аа. Осетийн Беслан хотод 9-р сарын 1-нд сургуулийн нээлт дээр Чеченийн алан хядагчид нэвтрэн баахан хүүхэд, эцэг эхийг барьцаалаад чөлөөлөх ажиллагааны үеэр 350 орчим байх аа, хүн амиа алдаад аймаар юм болсон.

Үүний дараахан Испанийн хоёр анчин ирдэг юм. Бернардо, Гильермо гээд 50, 60 гарсан хоёр баагий. Тэд Барселонагаас Аэрофлотын онгоцоор Москвагаар дамжаад ирж. Тэгсэн Бесланы хэрэг явдлын улмаас Барселонагийн нисэх буудал дээр Оросын онгоц гэнэт бууны онцгой зөвшөөрөл нэхээд, байхгүй юм чинь онгоцонд оруулалгүй аваад үлджээ. Бесланы хэрэг явдлын оросууд дараа хяналт шалгалтаа бүр чангатгасан юм байна лээ. Тэгээд буугүй хоёр нөхөр сайхан маасайчихсан бууж ирдэг юм байна. Тэгээд ачаагаа авах гэтэл бас байдаггүй ээ, төөрөөд алга болжээ. Ингээд буу ч үгүй, чемодан ч үгүй паскаа ганзагласан хоёр анчин тосч авлаа өөөө... 

Маргааш нь Ховд явах ёстой. Бууны эрэлд гарлаа. “Нью-Жуулчин” компанийн захирал Нэргүйн болон Пан Зоригоо хэмээх нөхрийн бууг олж авлаа. Гэтэл ердөө л есхөн сумтай. Анчид ер нь 40 сумтай ирдэг л дээ. Дахиад сумны эрэлд гарлаа. Амралтын өдөр байсан тул эрсээр эрсээр арай хийж нэг хайрцаг (20 ширхэг) сум олж авлаа. Тэгээд л Ховд руу нислээ дээ. Ховд хотод буугаад Үенч сум дахь отог руу явахаасаа өмнө захаар орж анчид ганц нэг хувцас, солионы гутал нтр авч байна. Ууланд өмсөх гутал, хувцас юу ч байхгүй юм чинь.

Оройдоо Үенчийн хавцал дахь Аригаагийн (Думаабаатарын Ариунболд) отог дээр ирээд маргааш өглөө нь хоёр орчуулагч нэг нэг анчнаа аваад хоёр тийшээ гөрөөлөхөөр гарлаа даа. Гол зорилго бол тав хоногийн дотор нэг нэг тэх (янгир) унагах. Би Бернардог, Жагаа ах Гильермог аваад 29 сумаа хувааж аваад нутгийн газар анчдаа дагуулаад үүрийн таван жингээр андаа гарлаа. Манай баг нэлээн явж уул руугаа өгсөөд явж байтал, арай үүр цайгаагүй байсан, машины гэрэлд шууд л хоёр чоно ороод ирлээ. Хангайд машины гэрэлд чоно орж ирэхээр зугтчихаад байдаг, харин Алтайд гэрэл рүү хараад зогсчихдог л доо.

Анчнаа буулгаад за бууд л гэлээ, чоно зуу орчим метрийн зайд л байсан. Бенни (Бернардо) чоныг бууныхаа дуранд оруулж чадалгүй жаал мунгинаад нэг оруулж аваад “За, буудлаа” гэж байна. Би дурангаар хараад зогсож байлаа. Гайхал саарлыг дурангаар харахад яг наашаа хараад л зэвүүн гоё харагдаж билээ! Манай хүн ч тасхийлгэлээ, чонын хойд хөлийг оножээ. Уул өөдөө өгсөх гээд зогсож байсан чоно нэг гаслаад шууд л буцаад уруудаад харайлгалаа. Харамсалтай нь бид дахин олж харж чадсангүй алдчихсан юм. Бид бүгдээрээ, Бенни бүр ч их харамсаж, шогшроод л....

Ангаа үргэлжлүүлж өдөржин явсан холоос хэдэн тэх харж явсаар эхний өдөр дуусав. Дараагийн өдөр арав гаран тооны тэх харж сайн ойртож чадахгүй байсаар нар хэвийлгэж, отог руу буцах замдаа нөгөө талаас нь олж аваад жаал харж зогсов. Тэхүүд бараг 700-800 метрийн зайтай, уулын бараг орой дээр байсан. Бенни буудчих уу гээд байхаар нь нэг тэхийг зааж өгч байгаад бууд бууд л гэлээ. Мань хүн хоёр гурав ч буудаад оносонгүй, сүүлд нь манай газарч анчин Заяа бууг нь шүүрч авснаа хоёр ч буудаад хаялаа. Оноогүй ээ. Ангийн гурав дахь өдөр буу дуугаргасангүй, ангаа хайж, дурандаж явсаар дууслаа.

Харин дөрөв дэхь өдөр хэдэн сайхан амьтан олж аваад араас нь мөшгилөө дөө. Нэг уул даваад орсон сүргийн араас явсаар байгаад давсан газраас нь өнөө хэдийг олоод авлаа шүү. Тэд давж нэлээн уруудаад хэсэг хадан дунд ороод хэвтчихэж. Мань хэд дурандаад л, алийг нь буудах уу гэж ярилцаад л сууж байлаа. Нэлээн байж байгаад нөгөөдүүл чинь босоод идээшлэх маягтай болохоор нь нэгийг зааж өгч байгаад буудууллаа. Гэтэл оносонгүй, тэхнүүд үргэн давхиж, доод жалга руу гэхдээ бидний доогуур ташуу маягтай давхилаа. Гүйж байхад Бенни бас хоёр, гурав буудаад л авлаа. Онодоггүй ээ. Тэхүүд жалга руу орж харагдахаа болив. Цаад талын энгэр рүү гарахыг хүлээж суутал гарч ирсэнгүй. Заяа “Эд нар энэ доор хурчихлаа” гэж байна. Бид ч буудсан газраасаа жалга дөхөн уруудасхийгээд, суугаад амраад явж байлаа, хад асгагүй цагаан энгэрээр. Гэтэл доод талын хэдэн чулууны араас эвэр цухуйж нөгөө тэхүүд чинь ар араасаа гараад ирлээ шүү. Бид ч, газарч анчин, Бенни бид гурав ил цагаан газар дээр шомбойж суугаад хөдөлгөөнгүй боллоо. Гэтэл өнөө гайхлууд чинь ар араасаа үсэрч гарч ирснээ яг биднийг чиглээд, зарим идэсхийгээд л тайван яваад байдаг юм байна, ердөө л зуу гаран метрийн зайтай. Сэмээрхэн Беннид хэлж бууг нь бэлдүүлж байгаад нэг тэхийг бууд гэлээ. Мань эр буугаа өвдгөн дээрээ тавьж шагайж байгаад л аваад хаялаа даа... Гэтэл бас оносонгүй. Өнөөдүүл хөндлөн урдуур гүйхэд нь дахиад нэг сум тавьтал нэг тэхийн урд талын хааг нь хуга буудаж тэх ч годройтож унаснаа доголоод л цаашаа давхилаа. Нэмээд хоёр гурав ч буудсан байх, тэгж байж тэхээ унагаж авлаа даа. Дараа нь манай газарч залуу хэлж байсан. Тэх нарны өөдөөс юм хардаггүй гэж. Нөгөө тэхүүд бидний өөдөөс л яваад байсан, тэгсэн бидний яг чанх араас, тэхүүдийн өөдөөс нар тусч байсан болохоор тэд нар ил шовойгоод сууж байсан биднийг хараагүй юм байна лээ.

Тэхээ янзалж эвэр, толгойг нь салгаж аваад нэлээн хойно уулын цаад энгэрт байгаа машин руугаа зүтгэлээ. Заяа мах авна гээд тэхний хоёр гуяыг нь салгаж аваад эвэрний хоёр үзүүрт өлгөөд зүтгэв. Буун дуунаар гарч ирдэг тас шувууд биднийг холдов уу үгүй юу эргэлдэн буугаад найраа эхлэж байгаа юм.

Ангаа хийчихсэн додигор улсууд Баян Алтайдаа талархаад машиндаа суун уруудаад буулаа даа, үдээс хойш дөрвөн цагийн хавьцаа.  Хоорондоо шан пан гээд буу халаад л, Бенни эхний өдөр буудаж алдсан чонондоо харамсаад л “Гайхал чоно чи дахиад гараад ирдэг ч болоосой” гээд л хашгирч явтал урд сууж явсан газарч Заяа “Чоно, чоно” гээд л хашгирлаа. Уулнаасаа буугаад ам руу орох гээд явж байсан. Хоёр чоно цаад энгэрээр гүйж явна даа. Ам руугаа буугаад амаа өгсөөд гишгэ л гэлээ, жолоочоо. Сайн гишгэж өгдөггүй шүү... “Үгүй чи жаахан гишгээд, яваад өгөөч ээ” гэж Заяа бид хоёр нийлж хашгирсаар чоно гүйж явсан дэрстэй энгэрт дөхөж зогсоод бүгд машинаасаа үсрэн бууцгаалаа. Нээрээ нэг зүйлийг хэлэхээ мартаж, тэхээ агнасны дараа бид ердөө л гурван сумтай үлдчихээд ийнхүү отог руугаа буцаж явсан юм.

Хараад зогсож байтал цаад энгэрийн өвс, дэрс хөдөлж нэг чоно явж байгаа нь мэдэгдлээ. Анчнаа бэлэн байгаараа гээд л байлдааны бэлэн байдалд орлоо. Өнөө чоно ч дэрс хөдөлгөсөөр захад нь гараад ирэв.

Бенни машины арын хаалганы запас дугуйн дээр буугаа тавьж хараалж байгаад л панхийлгэлээ. Нам авжээ. Чоно тэр доороо л унаад өгсөн. Ойрхон ч газар байсан даа, 40-50 метр. Сэмээрхэн алхаад яваад очтол жижгэвтэр чоно гэдсэндээ зад буудуулаад газар дээрээ нам явжээ. Тэхээ агнаад бууж явахдаа нэг сумаар чоно нам буудсан Бенни хашгирч гуаглаад л сүйд болж байна. Тэгсэн анх удаа чоно унагаж байгаа нь тэр юм байж, арга ч үгүй биз. Монголчууд чоно алсан хүнийг одоо л анчин боллоо гэж хэлдэг дээ. Гадаадын лайтай буу үүрсэн анчид таван тивд бараг бүх анг агнасан мөртлөө чоныг бол агнаж үзээгүй л байдаг юм, бараг бүгдээрээ.

Тэх, чоно унагасан баатрууд отог руугаа дахин хөдлөв. Бенни ч асар их баяртай, ганцаараа хашгирч яриад л “Одоо нэг үнэг гараад ирдэг ч болоосой, тэгвэл ай яая аа....” гээд л орилж байна. Гэтэл ингэж хэлж дуусав уу үгүй юу нэг үнэг машины урдуур хөндлөн гараад хажуугийн энгэр рүү гараад давхидаг юм даа..... Машин ч шаасан гадас мэт зогсож, Бенни үсэрч буугаад хажуугийн энгэрээр давхиж буй (гүйж биш бүр давхиж явсан юм шүү... ) үнэгийг дагуулж шагайж байгаад л буудсан чинь үсэртэл нь авдаг юм... Очоод үзтэл хөөрхий үнэгийг бараг авах юмгүй болтол нь зад буудсан байж билээ.

Ингээд Дөлгөөн (жолооч), Заяа, Бенни бид дөрөв ангийн дөрөв дэх хоногт нэг өдөрт л тэх, чоно, үнэг унагаад отог дээрээ баатарлаг амьтад буусан даа. Жагаа ах дагуулж явсан Гильермо дөрвөн өдөр хоосон, эцсийн буюу тав дахь хоногт азаа үзнэ дээ гээд л байж байсан. Нээрээ Бенни үнэг буудаж унагачихаад буугаа толгой дээрээ өргөөд эргэлдэж бүжиглээд л “Хөөрхий Гильермо, хөөрхий Гильермо” гээд л бахдалтай нь аргагүй хашгираад байж билээ. Тэд нар чинь унагасан ангаараа, том жижгээрээ их өрсөлдөнө өө, бас..

Маргааш нь манай баг анд гарсангүй амрав. Ангаа хийгээгүй Гильермо, Жагаа ах нар эцсийн өдрөө гарлаа даа. Маргааш өглөө нь Ховд явахгүй бол болохгүй, онгоцноосоо хоцорно. Энэ өдөр тэнгэр бүрхэг, бороо дусагнаастай, уууландаа манан ихтэй байсан тул бүгд л Гильермог яах бол гэж түшгингүй бодож байлаа. Харин үд өнгөрөв үү, үгүй юу нөгөөдүүл чинь машиныхаа гэрлийг асааж, дохиод л ороод ирлээ шүү. Мэдээж ангаа хийсэн учраас ийнхүү эрт, гэрэл мэрэлтэй орж ирж байгаа хэрэг. Тэгсэн Гильермо манай анчныхаас нэлээн том эвэртэй сайхан амьтан унагасан байв. Их азтай, манантай юу ч харагдахгүй нэг орой дээр гарахаар явган өгсөж явтал өдөр 11 цагийн үед манан сарниад тэндээс нь хэдэн тэх гараад ирсэн юм байна лээ. Баян Алтай бол тэгээд өгөх хүндээ хишгээ өгдөг л дөө.

Ховдоос УБ-т онгоцоор буухад хоёр анчны чемодан ирчихэж. Бөөн баяр! Чемонданаа онгойлгож онгоцонд танилцсан испани залуу хосод jamon буюу гахайн утсан мах гаргаж “Май май, ав” гэж өгөөд л “Паа, шинэ өмднүүд” гэж орилоод л, ха ха....

Маргааш нь хөвчийн ан буюу бор гөрөөс агнахаар Амарбаясгалант хийд рүү гараад шидлээ. Тэндхийн “Амарбаясгалант” баазад байрлаж, тэр хавийн уул хөвчөөр бор гөрөөс, чоно агнадаг юм. Тэнд дөрвөн өдөр ан хийхэд манай Бенни эцсийн өдөр ганц бор гөрөөс унагасан бол, Гильермо хоёр дахь өдөр л нэг дор хоёр чоно унагаад, дараа нь бор гөрөөс, дорго хүртэл агнасан юм даа. Алтайд ялан дийлсэн манай анчин Бенни Сэлэнгэд ирээд нөгөөхдөө “нам тавиулсан нь” энэ. Нэг юм хэлэхэд, доргоны мах янзын гоё юм байна лээ, яг л тарвага. Тэр өвчихдөө үелүүлсэн өөх, махны амт гээд яг тарвага юм байна лээ шүү.

Saturday, January 19, 2019


18

Asma – багтраа
Ribeteado – гархилсан, цагиргалсан
Apergaminada – туранхай, чөргөр
Pomulo – шанаа
Planidera – уйлсан, цурхирсан

19

Tupido – нийлсэн, өтгөн
Meigallos – эргүүлж шарсан өндөг
Untura – түрхлэг
Arreventar – хагарах, дэлбэрэх
Espichar – үхэх
Arca – авдар, хайрцаг
Dobloncillo – алтан зоос
Mercar – авах, худалдаж авах

20

Cuarto – мөнгө
Ladro – доромжлол, борголт
Oleada – давалгаа, цохилт
Ahinco – хичээнгүй, мэрийлт, чармайлт
Ojuelo – нүдний шил
Ferrado –
Comadre – гэгээн эх, загалмайлсан эх
Reuma – үе мөчний өвчин
Baldado – ядарсан, хөшсөн, оршсон
Imposibilitado – хөшсөн, мэдээгүй болсон
Cuadril – ташаа, хондлой, бөгс
Posadero – байр, буурчийн газар
Santolio – ариун түрхлэг

21

Gargajoso – нус цэртэй, нулимдаг
Mollete – талх, жигнэмэг
Cacharro – сав суулга
Atestar – дүүрэх
Soportal – үүд, довжоо
Capitel – баганы дээд тал, чимэглэл
Madriguera – оромж, үүр
Flamante – шинэ, соргог, жавхаатай
Innovación өөрчлөлт, сайжралт
Anaqueleria – тавиур
Bote – завь, усан онгоц
Rotulo – хаяг, зарлал, гарчиг, бичиг
Siniestro cariz – аймшигтай, бараан төрх, зураглал, дүрс
Vaqueta – үхрийн арьс, шир
Reluciente – өнгөлөг, гялалзсан
Voluminoso – том, зузаан
Chupado – нарийн, туранхай
Sumido – нарийн
Carrillo - хацар
Picudo – хошуутай, үзүүртэй
Primerizo – анхны, эхний
Lustroso – гялалзсан, гялгар
Aureola – гэрэлт цацраг, хүрээ

22

Macerado – зөөлөрсөн, уярсан
Emparedado – хавчуулагдсан, шигдсэн
Azogue – улаан мөнгөн ус
Asentir – зөвшөөрөх, хүлээн зөвшөөрөх
Doblon – алтан зоос
Sarga – чимэглэсэн даавуу
Sepultolo – буцааж хийх
Persignarse – загалмайлах, залбирах
Ferrado – хайрцаг

23

Tosco – энгийн, бааз, бүдүүн, бараг
Soberana paliza – эрхэмсэг, тусгаар лагс хүн
Empurrar – түлхэх, хүчтэй түлхэх

24

Zarzal – өргөстэй бут, зангуу
Paulina –
Triza – үйрүүлэх, жижиглэх

25

Sazon – боловсрол, төгсрөл
Trapela – хавх, нүх
Braza – алд
Bretema –
Imperceptible – үл анзаарагдам
Transida – түгшсэн, айсан
Escueta gandara – даруухан цагаалж, ойн цоорхой

26

Sopor – нозоорол
Estropajoso – ээрүү, гацаа
Desconsolador – харуусмаар
Reconvencion – сануулга, зэмлэл
Cuchicheo – шивнээ, хов
Acalorado – уурласан, халуурсан, дүрэлзсэн
Brazado – атга, тэвэр
Menester – ажил, хэрэгцээ
Desazon – залхуурал, тавгүйтэл, ядаргаа
Desasosiego – түшгүүр, зовнил
Opresion – дарамт, бачимдал

27

Maquinal – механик, санаандгүй, ажиггүй
Propicio – тохиромжтой, зохистой
Extatico – гайхсан, хөөрсөн
Venturoso – баяртай, жаргалтай
Inerte – хөшсөн, балмагдсан

28

Sequito – дагалдагч
Yesca – хулс, түлээ, хуурай материал
Risueno – инээмтгий, дэлгэрсэн, нааштай
Horrendos – аймшигтай
Vulgo – хүн ард, масс
Canonigo – ламтан
Quintaesencia – гол, цөм
Profano – иргэний, энгийн, үл тоогч
Transparentar – нэвт гэрэлтэх, харагдах
Inveterada – эртний, угшмал
Semiconvulso – хагас ярвайх, татвалзах

29

Pavoroso trapela – аймшигтай нүх
Canapé – буйдан
Pabulo – тэтгэх, өөгшүүлэх
Hablillas – хов, цуу
Modificar – өөрчлөх, тэгшлэх
Retraida – ичимхий, дотогшоо, ганцаардмал
Calabaza – доромжлол, няцаалт
Desenganar – ухааруулах, сэхээрүүлэх
Unguento – түрхлэг, тос
Rebuznar – илжиг орилох, мөөрөх
Farmacopea – жор, эм зүйч
Imbecil – тэнэг, мангар
Borricada - тэнэглэл
Birlibirloque – илбэ шид мэт

30

Propalar – нийтлэх, илчлэх, түгээх
Hatajo de babiecas – тэнэг хүмүүс
Recua de jumentos – бөөн илжиг, луус
Pirrarse – хүсэх, тачаадах, таалагдах
Estrambotico – онцгой, сонин
Comulga – дагах, зөвшөөрөх
Apande – нуух, хадгалах

31

Cejijunta – өтгөн, нийлсэн хөмсөгтэй
Casadero – гэрлэх насанд хүрсэн
Unto – дотор өөх, тарга
Corriente y moliente – энгийн, ердийн
Aborrecible – зэвүүцмээр, жигшмээр
Canonigo – ламтан, санваартан
Destripar – гэдсийг нь хүүлэх
Mozas – залуу охид
Cinocefalo – нохой толгойт хүн
Desatinar – алдах,  эндэх
Burrada – тэнэглэл
Supina – их, аймшигтай
Bonachon – сайн, өгөөмөр, эелдэг
Mameluco – дайчин боол, мэсчин боол
Orbe – ертөнц, дэлхий
Blandufo – зөөлөн

32

Rabano – улаан лууван
Sucesivo – дараа нь, тэгээд
Acogotar – эзэмдэх, дийлэх, айлгах
Despachar – дуусгах, алах, хөнөөх
Animalada – тэнэглэл, балайрал
Desatino – тэнэглэл

33

Vivora – муу санаатай, муухай
Gаrrote – саваа, мод, бороохой
Tabaquera – тамхины сав
Errar – алдах, хэсэх, тэнүүчлэх
Licito – зөвшөөрсөн, хууль ёсны
Conducente – хөтлөсөн, дагуулсан
Bruto – тэнэг, бүдүүлэг
Arguir – тайлбарлах, шалтаглах
Intelecto – оюун ухаан, мэдлэг, хүч
Sacramento – итгэл, сэтгэлийн хүч, нууц, билэгдэл
Populacho – доод ангилал, бүдүүлэг хүмүүс

34

Estorbar – хаах, саад болох, тавгүйтүүлэх
Ensillar – эмээллэх, төхөөрөх
Impracticable – боломжгүй, биелшгүй
Tabaquera – тамхины уут, хавтага
Acogotar – эзэмдэх, дийлэх, айлгах
Aporrear – нүдэх
Abatimiento – сэтгэлээр унах, гутрах
Iniquidad – бузар, шившиг

35

Oscurantista – үл мэдэгч, бичиг үсэг мэдэхгүй, соёлгүй
Presto – хурдан, түргэн
Tejas – дээвэр
Impregnarse – автах, дүүрэх
Pega – саад, тотгор
Brincador – үсэрсэн, харайсан
Tempestuoso – бороотой, аадартай

36

Argentino – мөнгөлөг, мөнгө шиг, хангинасан, жингэнэсэн
Alborozado – баярласан, хөөрсөн
Redimir – чөлөөлөх
Empedernido – гүн бат суусан, шигдсэн, засаршгүй
Intrincado – ээдэрсэн, орооцолдсон, түвэгтэй
Volver Grupas – буцах, эргэх
Desandar – буцах, ирсэн замаараа буцах

37

Riscoso – хад чулуу ихтэй
Bulto – хайрцаг, сав, ачаа, бараа м
Mantelo – хормогч, нөмрөг
Tosco – бүдүүн, бааз, хайнга
Jarana – баяр, цэнгэл
Irremediable – эргүүлшгүй, буцаашгүй


Destripador de antano

3

Salmodiado – дуудсан, уянгалсан
Estrofa – бадаг, шүлэг, дахилт
Ganan – газар хагалагч, ажилчин
Risotada – инээд, инээдэм
Fantasmagorico – аймшигтай, гайхалтай
Sombria – харанхуй, баргар, гунигтай
Clamoreo – шуугиан, цуу
Afear – муухай болгох
Valeroso – зоригтой, зүрхтэй

4

Paisajista – байгалийн зураач
Embelesado – гайхах, автах
Vertiente – гуу, жалга
Montanuela – уул
Represa – далан, усан сан
Estanque – нуур, далан, усан сан
Festoneado – эмжсэн, хүрээлсэн
Corola – дэлбээ
Poa – навч, ургамал, хулс зэгс
Lirio – лиш
Trillar – цэвэрлэх, ялгах
Rustico – хөдөөний, эртний
Аureos ranúnculos – алтлаг, шаргал холтсон цэцэг
Casuca – байшин, байр
Castano – туулайн бөөр мод
Desmelenado – дэлгэрсэн, задгайрсан
Reventon – гэнэт онгойх, хагарах, задрах
Azulado – цэнхэртсэн
Velado – бүрхэгдсэн
Resquicio – завсар, нүх сүв
Desmantelado – буулгасан
Complemento – нэмэлт, хавсарга
Gentil – эелдэг, ганган, хээнцэр
Idilico – яруу, таатай
Ribazo – дов, толгод

5

Estio – зун
Rigor – эрч, халуун
Languidecer – турах, эцэх, хорчийх
Encarnar – төлөөлөх, билэгдэх
Hilar – эргэлдэх, буржийх
Roxa - ягаан
Luminico – гэрэлтэй
Oval – зууван, гонзгой
Bruma – будан, хүдэн
Refajo – банзал, өмд
Celaje - үүл
Destenido – өнгөө алдсан
Recio – бат бөх, хатуу
Estopa – хатуу, зузаан даавуу
Velar – бүрхэх, хаах
Seno – энгэр, цээж, заам
Envedijado – орооцолдох, ширэлдэх
Ofeliana –
Brizna – иш, хальс
Tallo – иш, гол
Segar – Хадах, хяргах
Lindero – залгаа
Heredad - эдлэн
Santuario – сүм, ариун газар
Fervorosa devocion – үнэнч итгэл, бишрэл
Cardenal – хамба лам, тэргүүн лам
Urna – хайрцаг, авдар
Efigie –  дүр, хөрөг, төлөөлөл, билэгдэл
Oratorio – мөргөлийн танхим, өрөө

6

Capilla – жижиг сүм, мөргөлийн сүм
Legua – маш хол
Redonda – хөгжим, эгшиг
Santero – сүм хариуцагч
Pingue – их, элбэг
Canonjia – эрх ямба
Fehaciente – илт, тодорхой, маргаангүй
Incontrovertibles – маргаангүй
Reliquia – үлдэгдэл, хэсэг, шүтээн
Hondura – гүн, гүнзгий
Venerar – хүндлэх, бишрэх
Rapaza – залуу охин
Pila – онгоц, ариусгалын

7

Cerea – лаа, лаан
Faccion – нүүр, царай
Revulso – зэвүүцэм, дургүй
Contraccion – татвалзах
Dalmatica – нөмрөг, өмсгөл
Tunica – өргөн, урт хувцас
Tafetan – торгон даавуу
Lentejuela – эмжээр
Modelado – тайрсан, тааруулсан
Exangue – ядарсан, цуцсан, тамирдсан
Cirio – том лаа, зул
Ajar – хатах, хорчийх, хөгшрөх
Ensimismar – гөлрөх, төвлөрөх, хөших
Absorto – гайхсан, хөшсөн
Mutismo – дуугаа хураах

8

Paludica – хумхаа, чичрэг
Sepulcro – оршуулга, шарил, бунхан
Hornada – зууханд чанах, жигнэх
Albanil – өрлөгчин, чулуучин
Labranza – тариалан
Consorte – хань, ижил

9

Relegar – холтгох, гадуурхах
Labriego – газарчин, тариачин
Requiebros – магтаал, сайшаал
Picardihuelas – заль мэх
Notorio – илт, тод, илэрхий
Acrecentamiento – өсөх, олшрох
Tojo – ургамал, сүрэл
Encorvado – бөгтийсөн, бөхийсөн
Fatigoso – эцсэн, ядарсан, цуцсан
Haz – тэвэр, багц
Molienda – тээрэмдэлт
Maquileo – цайруулах
Riola –
Repiqueteo – дуулиан, шуугиан, наргиан
Pullas – тоглоом, доог, тохуу
Barrabasadадүрсгүйтэл, тэнэглэл
Desahogo – тайвшрал

10

Grato – тааламжтай, таатай, эелдэг
Estribar – үндэслэх, суурилах
Torrezno – гахайн шарсан өөх
Pote – гахайн мах, шош, төмстэй хоол
Cuajar – ээдүүлэх
Desvalido – хаягдсан, орхигдсон
Prolijo pespunte – урт хаваа, урт хавж оёх
Indumentariа – хувцас, гоёл, зүүсгэл
Esmaltar – бүрэх, пааландах
Majo – гоё
Botonadura – товч, олон товч
Desequilibrio – тогтворгүй байдал, савлалт
Arraigarse – тогтох, суурьших, дасах
Pinga – сэлдий
Precepto – зарлиг, хууль, дүрэм
Libacion – дарсыг амсчихаад асгах шашны ёслол
Tetrico – гунигтай, баргар
Renegar – дахин няцаах
Arrimar – ойртуулах, нийлүүлэх
Sopapo – алгадах
Cachete – алгадах

11

Estoicismo – эрэлхэгээр, тэвчээртэй
Espinilla – шилбэ, хянга
Zueco – модон гутал
Atrio – үүд, танхим, довжоо
Maquila – тээрэмдүүлсний төлбөр, тариагаар төлөх
Alguacil – цагдаа, харуул, сэргийлэгч
Embargar – хурааж авах
Lomo – нуруу, мөр
Ochavo – зоос, мөнгө, цент
Tenaz – тууштай, бат, нягт
Avaro – харамч, хахир
Vehemente – дүрэлзсэн, хүчтэй
Aspero – хахир, хүйтэн, арзгар
Sordido – ядуу, тарчиг
Tuna – алмай, чөлөөтэй, тэнэмэл амьдрал
Despilfarrar – үрэх, дуусгах
Humorada – сэтгэгдэл

12

Fatal – үйлтэй, харамсалтай
Averiado – сүйрсэн
Habichuela – шош
Cornezuelo – хөгц, мөөгөнцөр
Roido – идэгдсэн, мэрэгдсэн
Gorgojo – хорхой, шавьж
Elastico – уян хатан
Corteza – гахайн хуйх, арьс
Rancio – борцолсон, хатаасан
Борцолсон өөхтэй хуйх
Lustro – таван жил
Decimonono – арван ес
Muela – араа, бул
Rodezno – бул, эргүүлэг
Anada – ургац
Asemejar – адилтгах, чацуулах
Famelico – өлсгөлөн, туранхай эцэнхий
Corretear – гүйлдэх
Exhalar – гаргах
Hormiguear – холхих, хөдлөх
Zurrar – цохих, шавхуурдах
Galanteria – халамж, магтаал, бялдуучлал
Pitanza – хоол хүнс
Desabrido –  амтгүй, онцгүй

13

Pendencia – хэрүүл, маргаан
Lance – зодоон, маргаан, дайралт
Chopo – буу
Derrochar – үрэх, дуусгах
Grunir – гонгинох, ухирах
Mohina – уур, уйтгар
Гурил байхгүй бол бүгд ууртай, хэрүүлтэй
Propiciatorio – завшсан, ашигтай туссан
Expiar – арчих, арилгах
Sinsabor – харуусал, зовлон
Desengano – гутрал, бүтэлгүйтэл
Hostil – эсрэг, дайсагнасан
Indiferencia – үл тоох, хүйтэн хандах
Sanudo – хилэнтэй, балмад
Impio – үл итгэгч, шашинлаг бус
Harapo – хуучин, муу хувцас, навтас
Refajo – сайн, зөөлөн даавуутай банзал
Leito – ор
Corteza – зах, талхны зах
Borona enmohecido – хэрэггүй үйрмэг
Despachar – өгөх, үйлчлэх, идэх
Compango – утсан мах
Descolorido – цайсан, өнгөгүй болсон
Orlабөөн сүрэл, нишингэ

14

Orlado – чимэглэсэн, эмжээлсэн
Idilio – хайр дурлал
Descripcion – тодорхойлолт, тайлбар
Berza – байцаа
Colono – ажилчин, тариачин
Caldo – шөл, шүүс
Diligenteшалмаг, гавшгай
Profesar – ажиллах, хөдөлмөрлөх
Quinon – тариалангийн газар
Insensato – гэнэгүй, бодлогогүй
Rigor – эрч
Onza – 320 реал, зоос
Boeta – жижиг хайрцаг
Jergon – гудас

15

Abertura – нүх, онгорхой
Raida – хуучирсан, хэрэглэсэн
Parral –
Rabiar – уурлуулах, хилэгнүүлэх
Emprestado –
Parola – ажил хаях
Diaños – чөтгөр
Mentar – дурдах, нэрлэх
Bofeton – алгадах
Centella – оч, цацраг
Destrizar – уурлуулах, бухимдуулах, сүйрүүлэх

16

Promiscuidad – замбараагүй, холилдсон
Irracional – дэмий, утгагүй
Racional – учиртай
Aterida – хөшсөн, балмагдсан
Entreoir – хагас сонсох
Chanza – доог, тохуу
Gruñido – аахилах, орилох
Desacato – үл дагах
Trasponer – хөндлөн тавих, өөр газар тавих
Cohetero –
Sonoro – дуутай, шуутай
Choza – урц, овоохой

17

Acurrucado – биеэ хураах, хавчих
Pradillo – бэлчээр, нуга
Dengue – маяг, бааш, дургүйцэл
Mantelo – хормогч
Pella – бөөн, хэсэг, бөөрөнхий
Implorar – гуйх, гувших
Arriendo – түрээс
Boeta – жижиг хайрцаг
Jergon – гудас
Calzonazo – эхнэртээ толгойгоо мэдүүлсэн эр
Concesion – зөвшөөрөл, батламж