Линдси Лохан компьютер тоглоомын
компанийг шүүхэд өгчээ
Н.МӨНХЖИН
Холливудын жүжигчин Линдси
Лохан Grand Theft Auto V хэмээх компьютер
тоглоомын компанийг шүүхэд өгчээ. Тоглоомын нэг баатрын дүр төрх шуугиант
жүжигчин бүсгүйтэй тун адилхан байсан нь ийнхүү гомдол гаргахад хүргэсэн бололтой.
Лохан уг тоглоомыг зохион бүтээсэн Rockstar Games болон Take-Two Interactive
компанийг Нью-Йоркийн дээд шүүхэд иргэний гомдол гаргаж өгсөн байна. Grand Theft Auto V тоглоомд Лэйси Жонас
хэмээх папарацци нараас зугтдаг эмэгтэй байдаг. “Энэ дүрийг бүтээхдээ миний хувцаслалт,
нарны шил, малгай, үс засалт, бүр жинсэн шортыг хүртэл дуурайлган ашигласан”
хэмээн Лохан шүүхэд өгсөн гомдолдоо онцолсон байна. Grand Theft Auto V тоглоом 2013 оны есдүгээр сард худалдаанд
гарснаа хойш зохион бүтээгчиддээ 800 сая долларын ашиг авчраад байгаа юм. Линдси
Лохан хэдхэн хоногийн өмнө 28 хүрчээ.