Крис
Браун хэрэг тарьжээ
Америкийн нэрт дуучин Крис Браун Испанийн Барселона хотын
Palau Sant Jordi ордонд концертоо тоглож хага авсны дараа тус улсын
үзэсгэлэнтэй Ибиза арал дээр найз нөхдийн хамт очиж амарчээ. Тэрээр нэгэн
тансаг зусланг хэд хоногоор хөлслөн наргиж цэнгэсэн аж. Гэвч нэрт дуучин амарч,
цэнэг авахын оронд хөлсөлсөн байраа бөмбөгдсөн мэт болгож хаячихаад, 26 мянган
еврогийн төлбөрөө ч төлөлгүй яваад өгчээ. Крис Браун болон түүний нөхөд ийнхүү
байрны хөлсөө төлөөгүйн дээр уг зуслангийн эд хогшлыг ихээхэн эвдэн сүйтгэж,
хутгаар ханыг нь сийчэж хаясан байв. Мөн зарим өрөөнд шээж, бөөлжсөн байжээ.
Зуслангийн эзэн нийт хохирлоо 60 мянган евро гэж үнэлээд өмгөөлөгчөөр нь
дамжуулан нэхэмжлээд байна.
No comments:
Post a Comment