Monday, July 4, 2016





Хүний биеийн тэсвэр, тэвчээрийн хязгаар

Усан дор 73 хоног амьдарчээ

Брюс Кантрел, Жессика Фейн нар 2014 оны сүүлчээр Jules Undersea Lodge буюу усан доорх зочид буудалд 73 хоног амьдарчээ. Теннесийн их сургуулийн багшийн ажилтай хос далай, тэнгисийн амьдралд илүү сайн суралцаж, хамгийн гол нь оюутнуудаа хосгүй мэдээллээр цэнэглэх алтан боломжийг олж авсан юм. Мэдээж тэд усан дор хамгийн олон хоногийг өнгөрүүлж рекорд тогтоосон.

Сансарт 438 хоног

Сансар огторгуйд жилээс илүү хугацааг өнгөрүүлсэн хэд хэдэн хүн байдаг. Гэвч Оросын сансрын нисэгч Валерий Поляков шиг МИР сансрын хөлөг дээр тасралтгүй 438 хоногийг өнгөрүүлсэн (1994-95 онд) хүн байхгүй ажээ.

264 цаг унтаагүй

Оюутан Рэнди Гарднер Стэнфордын их сургуулийн судлаачдын багийн хяналт дор одоо ч эвдэгдээгүй байгаа аварга амжилтын эзэн болжээ. Рэнди ямар нэг өдөөгч, сэргээгч уулгүйгээр 11 хоногийн турш сэрүүн байсан юм. Хэдийгээр тэр рекорд тогтоосон ч эрүүл мэндээрээ хохирч нүүр царай, хэл ярианд нь өөрчлөлт орж, анхаарал тавих, ойлгох зэрэг оюуны чадвар нь суларчээ.

86 цагийн турш хөдөлгөөнтэй

Ким Аллен 2012 онд 86 цагийн турш 499 км замыг зогсолтгүйгээр туулжээ. Тэрээр 2010 онд анхны оролдлогоо хийж 85 цагийн турш гүйж, алхсан ч хөлийнх нь бүх хумс унаснаар зогсож байсан юм. Гэвч дараа нь бие, сэтгэлийнхээ хат, тэсвэрийг дахин баталж, рекордоо эвдэж чадсан билээ.

Усан дор 22 минут


Стиг Северинсен амьдралынхаа үлэмж хэсгийг яавал илүү сайн амьсгалах, амьсгаагаа түгжихэд зориулж, хүмүүст заасаар иржээ. 2012 онд тэрээр усан дор 22 минут байж бараг эвдэгдэхээргүй амжилтыг тогтоосон байна. Северинсен ямар ч тусламжгүйгээр 22 минутын турш шумбаж, усан дор байсан юм. Тэрээр мөн 2010 онд усны хувцас, нүдний шилтэйгээр мөсөн дор 72 метрийн гүнд шумбаж өмнөх рекордыг дөрөв дахин нугалан тогтоож байжээ.

No comments:

Post a Comment