Нохойнд
эгдүүцэхдээ гурван хүний аминд хүрчээ
Португалд
буудалцаан болж нэг эр гурван хүний аминд хүрсний хоёр нь цагдаа хэмээх ВВС
мэдээлэв. Эл хэрэг явдал нийслэл Лиссабоноос 30 км-ийн зайд орших Дуконде
тосгонд болжээ. 77 настай нэгэн эр хөршийнхөө нохойны хуцах, боргох чимээнд
эгдүүцэж, нохойгоо дуугүй болгохгүй бол эзнийг нь ална хэмээн заналхийлжээ. Улмаар
хэрүүл маргаан дэгдэж цагдаа ирсэн байна. Тэтгэврийн хөгшин дуудлагаар ирсэн
цагдаагийн толгойд буудаж хөнөөжээ. Дараа нь нохойн эзнийг хөнөөж, хүч
нэмэгдүүлж ирсэн цагдааг буудаж шархдуулсан байна. Шархдсан цагдаа эмнэлэгт
очоод нас баржээ. Гэмт этгээд ангийн буугаар амиа егүүтгэхийг завдсан ч түүнийг
баривчлаад байна.
М.Платини: Ойрын
үед Крымд очиж болох юм
Европын
хөлбөмбөгийн холбооны тэргүүн Мишель Платини мөдхөн Крымд очиж, орон нутгийн
хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг үзэх боломжоо үгүйсгэсэнгүй. “Магадгүй
ойрын үед би Крымд очих байх. Яагаад болохгүй гэж? Крымийн хойг өөрийн гэсэн
лигтэй болвол бид их баярлах болно. Бүс нутагт хөлбөмбөг хөгжиж байвал UEFA-гийн
хувьд сайн, чухал зүйл болно” хэмээн Платини ТАСС агентлагт ярьжээ.
Ким Чен Ун харамсал
илэрхийлэв
Хойд Солонгосын
лидер Ким Чен Ун Мүүн шашныг үндэслэгч Мун Сон Мений нас барсны гурван жилийн
ойг тохиолдуулж харамсал илэрхийлэв. “Дэлхийн энхтайвны холбооны тэргүүн асан,
ноён Мун Сон Мений нас барсны гурван жилийн ойг тохиолдуулж тус холбооны
Ерөнхийлөгч Хан Хакче болон гэр бүлд нь эмгэнэл илэрхийлье” хэмээн Ким Чен Ун
мэдэгдсэнийг орон нутгийн хэвлэлүүд уламжилж байна. Шашны зүтгэлтэн Мун Сон Мен
улс орныг нэгтгэхийн тулд олон зүйл хийсэн, эдүгээ Дэлхийн энхтайвны холбоог
тэргүүлж буй Хан нөхрийнхөө үйл хэргийг үргэлжлүүлнэ гэдэгт итгэж буйгаа
Пхеньяны лидер мэдэгджээ. Мун Сон Мен нь Хойд Солонгост төрсөн бөгөөд 34 насандаа
одоогийн Өмнөд Солонгост очиж Эв нэгдлийн сүмийг үүсгэн байгуулсан юм.
Иран “Исламын
улс”-ыг өөгшүүлнэ гэв
No comments:
Post a Comment