Түймэрт өртсөн хүний тоо 260-д хүрлээ
Саудын Арабын Эль-Хубар хот дахь Saudi Aramco нефтийн
компанийн ажилчдын цогцолбор хотхонд гал түймэр гарсны улмаас арав гаруй хүн
амиа алдаж, 260 орчим хүн түлэгдэж гэмтжээ. Энэ тухай Reuters агентлаг тус
улсын Иргэний хамгаалалтын яамны мэдээллээс иш татан мэдээлэв. Амь үрэгдсэн
иргэдийн гурав нь канад, Пакистан, Нигерийн нэг нэг иргэн байгаа аж.
Египет байгалийн хийн импортоо зогсооно
Египет улс Газар дундын тэнгист байгалийн хийн томоохон
орд газар илрүүлсний дараа хийн импортоо 3-5 жилийн хугацаанд зогсоох болсноо
мэдэгдлээ. Тус улсын Нефть, эрдэс баялгийн яамны төлөөлөгч Хамди Азиз “Сая
илэрсэн орд нь 1967 оноос хойш олдсон хамгийн том орд. Египетийг 10 жил хангах
нөөцтэй. Энэ хугацаанд бид гадаадаас хий авахгүй байх бодолтой байна” хэмээн
ярилаа. Израиль улс өөрсдийн “Левиафан” ордоосоо Египетэд хий нийлүүлэхээр
төлөвлөж байсан юм.
Rolls-Royce Бразил дахь авлигын хэрэгт холбогджээ
Тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч Британийн Rolls-Royce
фирм Бразилийн нефтийн Petrobras компанийн авлигын хэрэгт оролцсон бололтой. “Бид
Бразилд явагдаж буй мөрдөн шалгалттай хамтран ажиллаж байна. Мөрдөн шалгалт
үргэлжилж байгаа тул дэлгэрэнгүй зүйл ярих боломжгүй. Rolls-Royce компани ямар
ч төрлийн гэмт хэрэгт оролцох ёсгүй” хэмээн Британийн фирмийн мэдэгдэлд
онцолжээ.
Бразилийн өндөр тушаалын хүмүүсийг хахуульдсан хэрэгт
унаад байгаа Petrobras-ийн менежер авлигын хэрэгт хамсаатнаар оролцсон компаниудыг
нэрлэсний дотор Rolls-Royce байгаа аж. Petrobras-ийн авлигын хэргээр Бразилийн
экс Ерөнхийлөгчийг шүүхэд дуудаад байна.
Де Хеа 40 еврогоор зарагдсан бололтой
No comments:
Post a Comment