Sunday, November 8, 2015



Шөнийн клубт амиа алдсан хүний тоо 45-д хүрлээ

Румыний Бухарест хотын Colectiv шөнийн клубт гарсан гал түймэрт амиа алдсан хүний тоо 45-д хүрчээ. Тус клубт тоглож байсан хамтлагийн бөмбөрчин Богдан Энаке өчигдөр нас баржээ. Түүнийг нисдэг тэргээр Швейцарьт аваачих явцад амьсгал хураасан байна. Богдан 60-70 хувийн түлэгдэлттэй байжээ.
Бухарестийн шөнийн клубт гал түймэр гарч олон хүний амь үрэгдсэний дараа иргэд эсэргүүцлийн жагсаал хийх болсон юм. Румыний Ерөнхийлөгч эрх баригчдын эсрэг жагсаж буй хүмүүстэй уулзана хэмээн амлажээ. Иргэд гудамж, замын хөдөлгөөнийг хааж парламентыг тарааж, хугацаанаас өмнө сонгууль явуулахыг шаардаж байна. Мөн авлигатай шийдэмгий тэмцэж, цалин, тэтгэврийг нэмэхийг шаарджээ. Colectiv клубт галын шоу үзүүлбэр болох үеэр гал гарч хүмүүс онгорхой ганц хаалгаар гарах гэж чихцэлдсэний улмаас шахцалдаан үүсч олон хүн амиа алджээ.

Ливид Сербийн элчингийн ажилтнуудыг хулгайлжээ

Ливи улсад Сербийн Элчин сайдын яамны ажилтнуудыг хулгайлжээ. Белградын Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр, холбоочин Слажан Станкович, жолооч Йовиц Степич нар барьцаалагдсан байна. Үл мэдэгдэх этгээдүүд Сербийн элчингийн цуваа руу гал нээж нэг автомашинд байсан хоёр хүнийг барьцаалан авч явсан аж. Элчин сайд гэмтэж бэртээгүй хэмээн мэдээлэв.
Өнгөрсөн долдугаар сард барилгын Bonatti компанид ажиллаж байсан Италийн дөрвөн иргэн барьцаалагдсан юм. Мөн Ливийн Аль-Гани нефтийн орд дээр ажиллаж байсан гадаадын есөн иргэнийг “Исламын улс” бүлгийнхэн хулгайлсан билээ. Босогчид хамгаалалтын найман ажилтны толгойг тасдсан хэмээн мэдээлж байна. Барьцаалагдсан иргэдийн дотор Филиппины дөрөв, Австри, Чех, Бангладеш, Ганын нэг нэг иргэн байгаа ажээ.

Цагдаагийн нохойг шагнана

Энэтхэгийн Засгийн газар тэсрэх бодис илрүүлэх чадвараараа тусгай албаны ажилтнуудыг гайхашруулдаг долоон настай нохойг шагнахаар болжээ. Рекм хэмээх лабрадор үүлдрийн хар нохой Энэтхэг-Түвдийн хилийн шалган нэвтрүүлэх цэгт алба хаадаг. Рекс саяхан Энэтхэг-Африкийн дээд хэмжээний уулзалтын аюулгүй байдлыг сахиулах арга хэмжээнд өөр 20 нохойн хамт оролцсон юм. Сургалт, бэлтгэлийн үеэр Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модигийн суудал дор таван гр гексоген нуухад Рекс энэхүү тэсрэх бодисыг хоёр минутын дотор илрүүлсэн байна. Ерөнхий сайдын аюулгүйн албаныхан нохойнд талархал илэрхийлсэн аж. Дээд түвшний хэмжээнд болж буй арга хэмжээний аюулгүй байдлыг хангахад сургуультай нохдыг өргөн ашиглах болжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн айлчлал болон Олон улсын йогийн өдрөөр сургуультай ноход ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна.

Ж.Ленноны хулгайлагдсан гитар 2.4 сая доллар

1960-аад онд хулгайд алдагдсан Жон Ленноны гитар Беверли-Хиллс дуудлага худалдаагаар орж 2.4 сая доллараар зарагджээ. Гитарыг авсан хүн нэрээ зарлахыг хүссэнгүй. “Битлз” хамтлагийн ахлагч Жон Леннон 1962 онд Ливерпуль хотод Gibson маркийн гитараа худалдаж авчээ. Тэрээр энэ гитар дээр “Love Me Do”, “Please Please Me”, “I Want to Hold Your Hand”, “From Me to You” зэрэг алдарт дуугаа зохиож байв.
Энэхүү домогт гитар 1964 он гарахын өмнөхөн “Битлз” Лондонд Зул сарын тоглолт хийсний дараа хулгайд алдагдаж, дараа нь АНУ дахь нэгэн хуучин барааны дэлгүүрт заларсан байжээ. Гитарчин Жон Маккау 1970 онд уг гитарыг анхны эзнийг нь мэдэлгүйгээр нэлээн үнэтэй худалдаж авсан байна. Дараа нь “Битлз”-ийн зургийг харж байгаад домогт Жон Ленноны гитартай адилхан олж мэдсэн гэдэг. Хожим нь мэргэжилтнүүд тэр нь Ленноны гитар болохыг тогтоосон юм. 


Airbus А321-ыг дэлбэлсэн хүнийг нэрлэжээ

ОХУ-ын зорчигч тээврийн Airbus А321 агаарын хөлгийг Египетэд дэлбэлсэн хэргийн болзошгүй зохион байгуулагч нь “Вилаят Синай” террорист бүлгийн тэргүүн Абу Усама аль-Масри хэмээн Британийн The Sunday Times сонин өөрийн эх сурвалжаас иш татан мэдээлэв. Лондоны эрх баригчид энэ мэдээллийг баталсан ба уг террористыг баривчлах, эсвэл устгахад ОХУ, эсвэл Египетийн талд дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн хэмээн бичжээ. Ийм алхам хийх шийдвэр гарвал Их Британи Агаарын тусгай хүчний (SAS) цэргүүдээ тусгай ажиллагаанд татан оролцуулах аж. The Sunday Times-т бичсэнээр, Абу Усама аль-Масри нь лалын шашны “Аль-Азхар” их сургуулийг төгссөн Египетийн шашны зүтгэлтэн бололтой. Британийн тагнуулын албаны олж авсан мэдээллээр, Оросын агаарын хөлөгт Шарм-эль-Шейхийн нисэх буудалд ажилладаг “Вилаят Синай” бүлгийн нэгэн гишүүн тэсрэх бөмбөг оруулсан аж. Тэр этгээд одоо болтол эрх чөлөөтэй явж байж магадгүй хэмээн Лондон үзэж байна.
Оросын нисэх онгоцонд дэлбэрэх төхөөрөмж тавьж дэлбэлсэн гэх таамаглалыг АНУ-ын Барак Обама дэмжиж байна. Вашингтон энэ хэрэг явдлын талаар өөрийн мөрдөн шалгах ажиллагааг явуулж юу олсныг тодруулна хэмээн Обама мэдэгджээ. Харин Москва дээрх бүх яриаг зөвхөн нэг таамаг, нэг хувилбар хэмээн үзэж байгаа юм. А321 онгоц алан хядах ажиллагааны улмаас осолдсон гэх анхны хувилбарыг Британийн Гадаад хэргийн сайд Филип Хаммонд арваннэгдүгээр сарын 4-нд дэвшүүлсэн билээ. “Исламын улс” бүлгийн заавраар ажилладаг террорист бүлэг дэлбэрэлтийг зохион байгуулсан хэмээн мэдэгдэж байв.
Оросын онгоцны ослын талаарх бүх хувилбарт нотолгоо байхгүй байна хэмээн Египетийн иргэний нисэхийн газраас мэдэгджээ. Airbus А321 агаарын хөлгийн ослын шалтгааны тухай илтгэл бэлэн болоход дөрвөн долоо хоног шаардлагатай хэмээн Египетийн Засгийн газар үзэж байна. Онгоцны хар хайрцаг ямар байдалтай байгаагаас ихээхэн зүйл шалтгаалах аж. Оросын онгоцыг Синайд унагасан хэргийн хариуцлагыг “Исламын улс”-ын хяналтад байдаг бүлгийнхэн хүлээсэн юм.
ОХУ-ын “Когалымавиа” авиакомпанийн Airbus A321 онгоц Египетийн Шарм-эль-Шейхээс Санкт-Петербург руу хөөрөөд 23 минутын дараа радараас алга болжээ. Онгоц Синайн хойгт унаж сүйрсэн байв. Онгоцонд явж байсан 224 хүн бүгд амь үрэгджээ. 210 нь Шарм-эль-Шейхт амраад буцаж явсан Оросын иргэд байсан юм. Синайн хойгт төвлөрдөг “Вилаят Синай” нь Сири, Иракт хүчээ аваад байгаа “Исламын улс” бүлэгт үнэнчээ илэрхийлсэн террорист бүлэглэл ажээ.
Оросын онгоцыг алан хядагчид дэлбэлсэн гэх мэдээлэл түгсэний дараа Европын агаарын тээврийн томоохон компаниуд болох Lufthansa, AirFrance-KLM Синайг хойг руу хийдэг нислэгээ зогсоожээ. Үүний дараа Etihad Airways, Air Arabia, Qatar Airways, Jazeera Airways, Gulf Air, AirBerlin, мөн Оросын Red Wings, “Уральские авиалинии”, “Оренбургские авиалинии”, Nordwind Airlines, “Когалымавиа” авиакомпаниуд Синай руу нислэгээ зогсоогоод байна. 

Saturday, November 7, 2015



Мьянмад сонгууль боллоо

Мьянма улсад бүх нийтийн сонгуулийн санал авах хэсгүүд нээгдээд байна. Улс орны эрх мэдэл иргэний Засгийн газарт шилжсэнээс хойш хоёр дахь удаагийн сонгууль болж байгаа юм. Гол өрсөлдөгчөөр Ардчиллын төлөөх үндэсний нэгдэл намын тэргүүн Аун Сан Су Чи болон эрх баригч Эв нэгдэл, хөгжлийн намын төлөөлөгчид нэрлэгдэж байна. Тус улсын хуулиар, Нобелийн энх тайвны шагналт Су Чи нэр дэвшигчийн хувиар сонгуульд оролцох боломжгүй ажээ. Түүний өөд болсон нөхөр, хоёр хүүхэд нь Их Британийн иргэншилтэй тул ийнхүү хориглосон байна. Сонгууль болохоос хэд хоногийн өмнө Мьянмагийн Засгийн газар босогчидтой гал зогсоох гэрээ байгуулсан юм.

Бичлэг зогсохоос өмнө ямар нэг доголдол гараагүй байжээ

Египетэд осолдсон Оросын А321 агаарын хөлгийн бүртгэх төхөөрөмжийн мэдээлээс үзвэл, 9400 метрийн өндөрт бичлэг зогсох хүртэл нисэх онгоцонд ямар нэг доголдол, системийн ажиллагаа саатсан зүйл бүртгэгдээгүй аж. Энэ тухай ОХУ-ын Нислэгийн хорооны албан ёсны сайтад мэдээлсэн байна. “Нисэх онгоцны ажиллагааг шалгаж бүртгэдэг систем онгоц 9400 метрийн өндөр авсны дараа зогссон. Энэ хүртэл агаарын хөлөг хэвийн горимоор нисч байсан. Ямар нэг эд анги, систем, агрегат доголдсон зүйл бүртгэгдээгүй” хэмээн мэдэгдэлд онцолжээ. Ослын газар эрэл хайгуул үргэлжилсээр байгаа юм. Нислэгийн бүхээг дахь яриаг бичиж хураадаг хар хайрцагны бичлэгээс үзэхэд, сүүлчийн мөчид чимээ, шуугиан л сонсогдож байгаа аж. “Когалымавиа” авиакомпанийн Airbus A321 онгоц Шарм-эль-Шейх хотоос Санкт-Петербург руу нисч яваад Египетийн Синайн хойгт унаж осолдсон билээ. 217 зорчигч, нисэх багийн долоон гишүүн бүгд амь үрэгдсэн байна.

Берлинд цагаачлалыг эсэргүүцсэн жагсаал боллоо

Германы Берлин хотод цагаачлалыг эсэргүүцсэн жагсаал болж таван мянга гаруй хүн оролцжээ. Европын холбоонд эргэлзэгч “Германы сонголт” намын зохион байгуулсан цуглаанд неонацистууд ч байсан тухай мэдээлж байна. Дүрвэгч, цагаачдад хандах хандлага Германы нийгмийг хоёр хуваасан юм. Кёльн, Дрезден хотод цагаачдыг эсэргүүцсэн жагсаал болсон байна. Улстөрчид ч хоёр хуваагджээ. Бундестаг цагаач, дүрвэгчдэд тавих шаардлагаа чангатгажээ. Германы Гадаад хэргийн сайд Томас Мезьер дүрвэгсдийг Германд ирэлгүй гэртээ үлдэхийг уриалсан юм. Мөн нэгэнт Германд ирсэн цагаачид ар гэрийн хүмүүсээ татаж авчрахыг зөвшөөрөхгүй байгаа аж.
Европыг нөмөрсөн цагаачлалын хямрал Германд хамгийн их цохилт өгч байна. 2015 оны эцсээр 800 мянган цагаач тус улсад хөл тавина гэсэн тооцоо гарчээ. Оны эхний есөн сарын байдлаар Европын холбооны улсуудад 710 мянган дүрвэгч, цагаач орж ирээд байна. Европын холбооны удирдлага өнөөгийн цагаачлалын хямралыг дэлхийн II дайнаас хойшх хамгийн том хямрал хэмээн нэрлэжээ.


“Синатра дуулахаасаа илүү хар тамхи түгээдэг байсан”

Колумбын зохиолч, зартай мафийн толгойлогч Пабло Эсбарын хүү Хуан Пабло Эскобар “Эцэг маань Америкийн дуучин Фрэнк Синатратай хар тамхины наймаан дээр түншилдэг байсан” хэмээн баталж байна. Жазз, уламжлалт поп стилээр дуулж америкууд төдийгүй дэлхийд алдаршсан Синатра Флоридад мансууруулах бодис түгээх ажил хэрэгт идэвхтэй оролцдог байсан аж. Хуан Пабло Эскобар Бразилийн нэгэн хэвлэлд ярилцлага өгөхдөө “Фрэнк Синатра эцгийн минь Майами дахь түншүүдийн нэг байсан. Хар тамхины мафиар тэтгүүлж мэргэжлийн замналаа эхэлсэн дуучин нэг бус байсан л даа. Би эцгийнхээ хажууд байсан болохоор энэ бүгдийг мэддэг байсан” хэмээн онцолсон байна. Түүний баталж буйгаар, Синатра дуулахаасаа илүү мансууруулах бодисын наймаанд идэвхтэй оролцдог байсан аж.
Колумбын хар тамхины мафийн цуутай толгойлогчийн хүү Аргентинд цөлөгдөж Себастьян Маррокин гэдэг нэртэй болжээ. Тэрээр “Netflix” сүлжээгээр цацагдаж буй Бразилийн найруулагч Жозе Падильягийн “Хар тамхины наймаачид” киног шүүмжилж байна.

“Хар тамхийг Майамигийн олон улсын нисэх буудлаар дамжуулан АНУ-д оруулахын тулд эцэг маань Америкийн хар тамхитай тэмцэх агентлагт “татвар төлдөг” байсан. Тэд кино хийж байгаа юм бол энэ тухай хамгийн түрүүнд оруулах ёстой байсан” хэмээн өгүүлэв. “Миний эцэг Пабло Эскобар” номыг бичсэн Хуан Пабло Эскобар “Netflix”-ийн дээрх киноны зохиол дээр зөвлөгөө өгөх санал тавьсан ч Падилья зөвшөөрөөгүй аж. Эскобарын гэр бүл, ойр дотны хүмүүс мэдээллээ мөнгөөр худалдах гэсэн хэмээн кино найруулагч ярьжээ. Харин хар тамхины мафийн толгойлогчийн хүү “ Тэр биднийг боолчлолд амьдардаг гэж бодсон юм байх даа. Биднийг үнэгүй ажиллуулахыг хүсээд байгаа юм уу” хэмээн ёгөөтэй хариу барьсан аж. Жозе Падилья Колумбын мафийн талаар кино хийхдээ  Пабло Эскобарын телефон утасны ярианы бичлэгийг сонсож, Америкийн хар тамхитай тэмцэх агентлагаас зөвлөгөө авсан юм. “Эскобарын утасны яриаг сонссон, үзсэн. Гэвч ар гэрийнхнийх нь яриад байгаа зүйл, өгөх гээд байгаа мэдээлэл нь ихээхэн зөрүүтэй байсан. Пабло Эскобар юу хийж явдаг байсныг тэд нэг их мэддэггүй байсан бололтой” хэмээн ярьсан аж. Хуан Пабло Эскобар бас л хариуг нь барьж “Түүх мэддэггүй хүн нь энэ Падилья өөрөө байна даа. Тэр одоо хүүхдүүдээс нь илүү мэддэг хамаатан садан нь юм уу” гэжээ. Тэрээр киноны талаар хэлэхдээ “Энэ бол Колумбын түүхийг, хар тамхины наймааны золиос болсон олон мянган гэр бүлийг доромжилсон явдал” гэсэн байна. Америкийн дуучин Фрэнк Синатраг зохион байгуулалттай гэмт хэргийн нөлөө бүхий түнш, толгойлогч байсан хэмээн ярьдаг билээ. Тэрээр АНУ даяар түгсэн алдар нэрээ үүнд ашигладаг байсан бололтой. Синатра 1960 онд Невада, Калифорниа мужийн дундах Тахое нуурын эрэг дээрх зочид буудал, казиног худалдаж авахдаа мафийн мөнгийг ашигласан гэх яриа бий. Холбооны мөрдөх товчоо Синатраг олон жилийн турш мөрдөж, түүний талаар хоёр мянга гаруй хуудас мэдээлэл цуглуулсан юм. Гэвч нэрт дуучин мафи, гэмт хэрэгтэй холбоо% сүлбээтэй гэдгээ байнга няцаадаг байжээ.

Friday, November 6, 2015

138
Marear – далайд гарах
Fortaleza – бэхлэлт, хамгаалалт
Estanque - мандал
Remanso – тогтоол ус
Congestionar – түүртэх, бөөгнөрөх, тагларах
Percutir – өнгөө алдах
Mantarraya – далбага загас calamar –
Tiniebla - харанхуй
Rosal – цэцэг ургамал
139
Guiso – шөл, мах, хоол
Modificar - өөрчлөх
Derivar – салхинд хийсэх, салхинд хөтлөгдөх, туугдах
Aderezo – гоёл чимэглэл
Perseverancia – шаргуу хөдөлмөр
Carcacha – сэг үлдэгдэл
140
Carabela – хөлөг хуучны
Impetu – эрч хүч, түлхэц
Portillo – их бууны нүх
Desguazar – задлах, эвдлэх
Salitre – хужир шүү
Persistir – зүтгэх, зөрөх, хэвээрээ үлдэх
Mencionar – дуулгах, дурдах
Virrey bandolero – дээрэмчин дэд хаан
141
Caudal - Хөрөнгө, баялаг
Alucinado – дүйрсэн, гайхсан, алмайрсан, солиорсон
Juicio – ухаан бодол
Triscar – хөөцөлдөх, тоглох
Desperdigado – тархсан, сарнисан
Termino – төгсгөл, хязгаар, цаг хугацаа
Medrar – баяжих, дээшлэх, хөгжин цэцэглэх
Candor – цайлган, цагаан сэтгэл
No habia nada turbio en su negocio – муу, буруу зүйл хийгээгүй, харилцаандаа үнэнч
Descalabro – гамшиг, азгүй явдал, шарх
Faro - гэрэлт цамхаг
142
Farero – гэрэлт цамхагийн харуул
Tinajas de aceite – ваар сав
Percibir – ойлгох, ухаарах, сэхээрэх
Argamasa - шавар
Catalejo - дуран
Contemplarse – ажиглах, харах, сониучирхах
Grandes volantes – том хуниас нугалаа
Mecedoras de mimbre – сүлжээсэн бүйвэйлэгч сандал
Sombrillas de organza – тунгалаг цагаан даавуу
143
Insipido – амтгүй, сонирхолгүй
Desaire - няцаагдах
Desperdigado - тархсан, сарнисан
Desdicha – зовлон, гуниг
Benigno – зөөлөн таатай
Alisios de diciembre – салхи
Travesia – далайн аялал
Litera - ор
144
Camarote – хөлөг онгоцны өрөө
Estrechez opresiva – хавчиг нарийхан
Pestilencia – эвгүй үнэр, тахал
Reventarse – хагарах, задрах, тасрах
Correa – бүс бүслүүр
Retazo – өөдөс, хэлтэрхий
Placido – тайван, дөлгөөн, амгалан
Estrago – бөөлжиж ядарсан ч
Estrepito – дуу, нүргээн
Claraboya – нээлхий, дээврийн цонх
Bodegas – гаалийн ачаа
Muelle de tablones – модон тавцан
Zarpar - гарах
Alucinacion – хий үзэгдэл, солиорол
Cornisas de la sierra – уулын бэл толгод
145
Cortejo – цуваа, дагагчид
Bullicioso – бужигнасан, шаагисан
Bultos de malotaje – ачаа, авч яваа юм
Salva – ёслолын буудлага
Disiparse – алга болох, сарних
Ansiedad – түгшүүр, зовнил
Intrigado – зүүдээ бодож сэрэх
La Ensenada - хошуу
Saturar – дүүрэх, ханах
Terso – гөлгөр, гялгар, цэвэрхэн, гялалзсан
Apostar – зогсох, байрлах
146
Chalupa – завь, жижиг завь
Chalupa varada – эрэг дээр гаргасан завь
Chapalear – туучих, туулах
Lodazal – шавар шавхай
Escampar – тэнгэр цэлмэх, онгойх
Vela desalentada – дарвуулаа буусан, шалчийсан
Ensopado – норсон
Palenque – хороолол, гацаа, суурин
Consentido – эрх танхи
Tiranizado – харгис сэтгэлийн золиос болсон
Amilanarse – сэтгэлээр унах, айх
Levitacion – урам зориг
Almojabanas -  нарийн боов, талх
Delegar – шилжүүлж өгөх
Formalismo – хэлбэрдэл, ёс төдий байдал
147
Desazon – яршиг, түвэг, тавгүйтэл
Malversado – үрэх, өнгөрөх
Frenesi – дэмийрэл, солиорол
Concertar – товлох
Acechar – хариулах, харуулдах
148
Errar – хэрэх, холхих
Escollera – далан
Jubilo – баяр, хөөр
Alucinado – мангуурсан, гайхах, балмагдах, дэмийрсэн, солиорсон
Perturbar – үймүүлэх, саад болох, таслах
Vigilia – унтахгүй байх
Concebir – толгойгоо гашилгах түүнд хэрхэн зурвас илгээх вээ гэж
Desgarrar – урах, маажих
Entrañas – гэдэс дотор
Perfilado – өнгө орсон, гялалзсан intensо - цоглог
Belleza depurado – улам хөөрхөн  нас биед хүрсэн эмэгтэй шиг
Terciar – хаях, унжуулах
Atonito – гайхширсан, цочирдсон
En pos de ella – түүний хойноос
Vericueto – чулуун гудамж, овон товон
Encontronazo – мөргөх, нудрах
Enredarse – орооцолдох, тээглэх
149
Apremio – дарамт, шахалт
Culebrero - худалдаачин
Jarabe - ундаа
Zaguan – үүдэнд, гадаа
Llaga – яр шарх
Humeante – уур савссан
Minucioso – нарийн, чанд, нягт, нямбай
Ansia – хүсэл, сэтгэл
Seda estampada – зурагтай торго
Halito de vetiver – анхилуун ургамлын үнэр
Arcon – хана, багана
Manola – испани хувцас
Peineta – титмэн хавчаар
Destapar – нээх, онгойлгох
Barril - торх
Arenque – май загас
Salmuera – давсалсан
Regaliz
Pencas – хэрчсэн, зүссэн
Bacalao - загас
Frasco - шил
Especias – нунтаг халуун ногоо
Estrujar – барих, үйрүүлэх
Salvia – навч ургамал
Clavos – лиш, башир
Anis estrellado – одон чинжүү
Jengibre – цагаан гаа
150
Benjui – гүгэл, давирхай
Yarda - дэлэм
Lino – таар, даавуу
Mantel – бүтээлэг
Percal - даавуу
Relente - чийг
Tendero –худалдагч
Mostrador – ширээ, тавцангийн гантиг дээр
Алхааны ихэмсэг бардам байдал
Trastornarse – тавгүйтэх, яршиг удах
Castañuela – товшилт, дуу
Adoquin – чулуун хавтан гудамж
Volante – нугалаас, хуниас
Desordenarse – түгших, догдлох
Indicio – шинж тэмдэг, мөр
151
Bullaranga – олон хүн
Idea peregrina – тэнэмэл санаа бодол, хачин жигтэй санаа
Perdicion – хайрын сэтгэл
Vedado – хориотой газар
Decente – томоотой, зөв
Plazoleta - талбай
Denso - шигүү
Bullicioso – чимээтэй, шуугиантай
Caligrafos taciturnos – баргар, гунигтай, дуугүй бичээчид
Medias mangas postizas – хиймэл нударга, ханцуй
Memoriales de agravio – гомдлын бичиг, эсвэл эмгэнэл
Alegatos juridicos – хууль ёсны гэрээслэл
Esquelas de amor – хайрын захидал
Fragoroso – шуугиантай, нүргээнтэй
Mercachifles – худалдаачин, цөлх, хямд бараа зардаг
Artificio equivoco – эргэлзээтэй бараа
alentador – сэргээгч, хөгжөөгч
aletear – дэвэх, далавчаа хөдөлгөх
desplegar – тэнийлгэх, сунгах, дэлгэх
algarabia – чимээ, шуугиан, дүнгэнээ
152
Libreros de lance – хуучин, хямд номын худалдаачин
Pregonera – зарлагч
Bulla – бужигнах, алалцах, тэмцэх
Cocadas de piña – хан боргоцойгоор хийсэн амттан
Panela - чихэр
Estruendo – дуу, нүргээн
Indiferente – хайхралгүй, тоолгүй
Papelero – цаасны худалдаачин
Viso – өнгө, зохицол
Tintas – бэх, будаг
Resplandor – гэрэл гэгээ
Lumbre – гал
Frasquito – хуруу шил
Redomas - сав
Griteria – хашгираан, шуугиан
Cabello de angel – цагираган боов
Conservitas de leche – лаазтай сүү
Ajonjoli – буудай, үр
Alfajores de yuca - жигнэмэг
Diabolines - боорцог
Piononos - ороомог
Nubarron – том өтгөн үүл
Bocadito de reina – хачиртай талх
Almibar – өтгөн,  чихэртэй шүүс
Estropicio – эвдэх, хагалах
Vaho – үнэр хөлсний эхүүн
Reverberar – гялтганах, тусах, цуурайтах
Ensartar – жадлах, хатгах
Errante – холхисон, эргэлдсэн

Sembrar – хадах, гөлрүүлэх, суулгах, аваачих

Wednesday, November 4, 2015



В.Путин дахин жагсаалтыг тэргүүллээ

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүсийн жагсаалтыг гурав дахь жилдээ дараалан тэргүүллээ. Долоо дахь удаагаа гарч буй жагсаалтад АНУ-ын лидер Барак Обама гуравт бичигдсэн байна. Германыг арав гаруй жил удирдаж байгаа канцлер Ангела Меркель өмнөх жилийн байрлалаа гурваар ахиулж аман хүзүүдэв. Араас нь католик шашны тэргүүн Франциско, Хятадын удирдагч Си Зиньпин орж байна. Си дарга хоёр байр ухарчээ. 73 хүнээс бүрдсэн жагсаалтад дэлхийн тэргүүн баячууд ихэнх хувийг эзэлж байгаа нь мөнгө шийдвэр гаргахад ихээхэн нөлөөлдгийг дахин батлав. Дэлхийн тэргүүн баяны нэг Карлос Слим, Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссеф, Мексикийн лидер Энрике Пенья Нието зэрэг нэр харагдаж байна. “Исламын улс” бүлгийн лидер Абу Бакр эль-Багдади 57-д бичигджээ.

Пакистанд үйлдвэрийн барилга нуржээ

Пакистаны Лахор хотод цүнхний үйлдвэрийн барилга нурж дор хаяж 18 хүний амь үрэгдээд байна. 100 гаруй хүн нурангид дарагдсан хэмээн Reuters уламжлав. Дөрвөн давхар барилга бүрэн нурсан аж. Аврагчид ослын газарт шуурхай ажиллаж, тэдэнд цэргийнхэн тусалж байна. Нуранги дороос 75 хүнийг эсэн мэнд гаргаж авчээ. Дарагдсан зарим хүн гар утсаар холбоо барьж байгаа аж. Үйлдвэрийн барилга юунаас болж нурсан нь тодорхойгүй байгаа ч зарим хэсэгт барилгын ажил хийж байсныг гэрчүүд ярилаа. Пакистан, Бангладеш, Энэтхэгт  чанаргүй байшин барилга нурж хүний аминд хүрсээр байна.

Линкольний гар бичмэл 2.2 сая доллараар зарагдлаа

АНУ-ын 16 дахь Ерөнхийлөгч Авраам Линкольний гар бичмэл Нью-Йорк дахь дуудлага худалдаагаар орж хоёр сая 213 мянган доллараар зарагджээ. Тэрээр 1865 оны гуравдугаар сард буюу буудуулж нас барахаасаа долоо хоногийн өмнө 10 настай жаалд зориулан бичиж, гарын үсгээ үлдээж байсан аж. Линкольн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол дээр хэлэх үгнээсээ ишлэж, XIX зууны нэртэй зүтгэлтнүүдийн гарын үсгийн цуглуулга дээр мутраа үлдээсэн байв. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар, энэхүү гар бичмэл нь Линкольний тангараг өргөх ёслолын таван цуутай гар бичмэлийн нэг ажээ. Асар их нэр хүндтэй 16 дахь Ерөнхийлөгчийн туг үс Heritage дуудлага худалдаанд 800 мянган долларын үнэ хүрч байв.


Оросын онгоцыг лалын босогчид дэлбэлсэн хэмээн үзэж байна

Египет дахь Синайн хойгт осолдсон Оросын нисэх онгоц “Исламын улс” бүлгийн жихадистуудын тавьсан бөмбөгийн улмаас дэлбэрч унасан хэмээн АНУ-ын Тагнуулын алба хардаж байна. Шарм-эл-Шейх хавиар холхидог лалын босогчид Оросын авиакомпанийн онгоцны ачаанд тэсрэх бөмбөгөө нууж оруулсан хэмээн үзэж байгаа аж. Хэдийгээр энэ нь Тагнуулын төв газрын эцсийн дүгнэлт биш ч 224 хүний аминд хүрсэн осол алан хядах ажиллагаанаас үүдэлтэй гэх магадлал хүчээ авсаар байна. Нисэх онгоц унахаасаа өмнө ямар нэг аюулын дохио өгөөгүй, ослын буулт хийх талаар мэдэгдээгүй, нислэгийн өмнөх үзлэгээр агаарын хөлөгт ямар ч доголдол, гэмтэл илрээгүй байсан нь ийнхүү хардахад хүргэж байгаа юм. Тэсэрч дэлбэрэх төхөөрөмжийг онгоцны ачаанд, эсвэл өөр нэг хэсэгт нь тавьсан хэмээн үзэж байна. А321 онгоц хөөрснөөсөө 30-аад минутын дараа осолдсон юм.
Агаарын хөлөг дотор ямар нэг дэлбэрэлт болсны улмаас унасан гэж Их Британи үзэж байна. “Мөрдөн шалгах ажиллагаа явж байхад бид ослын ямар нэг шалтгааныг нэрлэхгүй нь мэдээж. Гэвч ил болж буй мэдээллээс харвал онгоц тэсрэх бөмбөгийн дэлбэрэлтийн улмаас унасан байж магадгүй байна” хэмээн Лондоны Засгийн газрын мэдэгдэлд онцолжээ. Их Британи болгоомжлох үүднээс  Шарм-эль-Шейхээс ирдэг бүх нислэгээ зогсоогоод байна. Мөн тус улс Шарм хот руу мэргэжилтнүүдээ илгээж нисэх буудал дээрх аюулгүй байдал дээр хамтран ажиллахаар болжээ.
Египетийн эрх баригчид террорист халдлагын хувилбарыг үгүйсгэж байгаа ч “Исламын улс” бүлгийн Египет дахь үүр “Бид онгоцыг унагасан” хэмээн мэдэгдэж байна. Гэвч хэрхэн, ямар аргаар онгоцыг дэлбэлснээ мэдээлсэнгүй.

Оросын онгоцны ослын шалтгааныг судалж байх хооронд амь үрэгдсэн хүмүүсийн цогцсыг таниулах ажиллагаа үргэлжилсээр байна. 217 зорчигч, нисэх багийн долоон гишүүн бүгд амь үрэгдсэн юм. Оросын мэргэжилтнүүд осол болсон газарт 40 км-ийн тойрогт эрэл хайгуулаа үргэлжлүүлсээр байна.