Хиллари Клинтон уу, Дональд Трамп уу?
Сүүлчийн тулааны өмнөх нам гүм. АНУ-ын 45 дахь
Ерөнхийлөгчөөр хэн сонгогдох вэ? Дэлхий нийтийн анхаарлыг өөрийн эрхгүй соронз
мэт татдаг Америкийн нэгдсэн улсын лидерийн сонгуулийн сурталчилгаа, кампанит
ажил дуусч санал хурааж, дүнг нь зарлах л үлдээд байна. Олон фирм, агентлагийн
судалгааг нэгтгэж гаргадаг RealClearPolitics Хиллари 203
төлөөлөгчийн саналыг найдвартай авна гэж тооцжээ. Трамп 164 төлөөлөгчийн санал
авч, 171 санал хаашаа ч эргэж магадгүй гэсэн дүр зураг харагдаж байна. АНУ-ын
Ерөнхийлөгчөөр сонгогдоход 270 төлөөлөгчийн санал шаардлагатай.
Ялах магадлалтай нэр дэвшигчээр яах аргагүй тэргүүн
хатагтай, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан, сенатч Хиллари Клинтон
нэрлэгдэж байгаа юм. Эмэгтэйчүүд болон латин гаралтай (испани хэлтнүүд) америкууд Хилларийг түлхүү дэмжиж байгаа бол, цагаан арьстай ажилчин анги
болон мөнгөлөг хүмүүс Трампыг дэмжиж буй дүр зураг харагджээ. Сонгуулийн
кампанит ажил хаагдахын өмнөхөн Цагаан ордны экс эзэн Билл Клинтон Америкийн
ардчиллын өлгий гэгддэг Филадельфид очиж Ардчилсан намын нэр дэвшигчийг
дэмжжээ. Олон нийтийн судалгаагаар өрсөлдөгчөөсөө хоцорч яваа Дональд Трамп
эцсийн мөчид шийдвэрээ гаргадаг эргэлзэгч хэсгийнхэнд найдлага тавьж,
горьдлогын нүдээ чилээсээр сууна. Холбооны мөрдөх товчоо сүүлчийн өдөр
Хилларийн цахим шуудантай холбоотой хэргийг шалгахаа зогсоон уг хэргийг хааж
буйгаа зарласан нь түүний ялалтад ихээхэн түлхэц болох нь тодорхой болов.
Тун
ханатай дүн гаргадаг, бараг хэзээ ч алдаж үзээгүй судалгааны агентлагуудын дүн
ар араасаа гарсаар. La Sabato´s Crystal Ball фирмийн судалгаагаар Хиллари 293, Трамп 214 төлөөлөгчийн санал авахаар
байна. FiveThirtyEight Ардчилсан намын нэр дэвшигчийг 67.6 хувийн саналаар ялалт байгуулна гэсэн
бол, The
New York Times сонины дэргэдэх The Upshot төв экс тэргүүн хатагтайг 84 хувийн санал авна гэжээ.
No comments:
Post a Comment