11 дэх өрөг тэнцээгээр өндөрлөв
АНУ-ын Нью-Йорк хотод
шатрын дэлхийн аваргын төлөөр өрсөлдөж байгаа Норвегийн Магнус Карлсен, Оросын
Сергей Карякин нарын 11 дэх өрөг тэнцээгээр дуусч тоглолтын харьцаа 5.5-5.5
боллоо. Карякин цагаанаар тоглож, гурван цаг үргэлжилсний эцэст хайнцсан байна.
Хоёр тоглогч 11 өрөг тоглосноос ес нь тэнцээгээр өндөрлөж, тус бүр нэг хожжээ. Сүүлчийн
буюу 12-р өрөг тэнцээгээр өндөрлөвөл тэд богиносгосон цагаар таван өрөг
тоглоно. Дэлхийн аварга цолоо хамгаалан тоглож буй Карлсен 25, Карякин 26
настай.
No comments:
Post a Comment