Хятадаас Вьетнам руу авч явсан хэдэн мянган муурыг
хураажээ
Хятадаас хууль бусаар гаргаж, ачааны машинд хайрцаглан
ачиж Вьетнам руу оруулах гэж байсан хэдэн мянган муурыг Вьетнамын цагдаа илрүүлж хурааж авчээ. Вьетнамд
хэдийгээр “бяцхан бар” буюу муурын мах хэрэглэхийг хориглодог ч ард иргэд өргөн
хэрэглэдэг тансаг зоог юм. Нийтдээ гурван тн жинтэй амьд муурнууд тээвэрлэж
явсан жолоочийг саатуулсан бөгөөд тэдгээрийг Вьетнам, Хятадын хил орчмын Куан
Нин мужаас худалдаж авсан гэдгээ хүлээжээ. Муурнуудыг Ханой хотын зоогийн
газруудад хүргэж өгөхөөр явж байсан хэмээн цагдаагийн газраас мэдээлэв. “Энэ
олон муурыг яахаа мэдэхгүй байна. Вьетнамын хуулиар, контрбандын бараа
бүтээгдэхүүнийг устгах ёстой. Гэвч амьд амьтад учраас яаж ч чадахгүй байна”
хэмээн цагдаагийн ажилтан ярьжээ.
Ханой хотод олон арван зоогийн газар муурын махан хоолоор
үйлчилдэг. Тус хотын гудамжинд муур бараг харагддаггүй. Учир нь муур харагдах л
юм бол барьж аваад зоогийн газруудад худалдчихдаг тул хүмүүс муураа гэрээсээ
гаргадаггүй ажээ. Вьетнамд муур, нохойн махаар тансаг зоог барьдаг тул ихээхэн
ховордож, эдгээр амьтдыг Хятад, Тайланд, Лаос улсаас хууль бусаар оруулж ирэх
болсон юм.
Украины 13 цэрэг амь эрсэджээ
Украины үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах зөвлөлөөс
Донбасст амссан хохирлын талаар мэдээлэв. Сүүлийн нэг хоногийн дотор дайн
байлдааны улмаас 13 украин цэрэг амь эрсдэж, 20 цэрэг шархадсан хэмээн
зөвлөлийн төлөөлөгч Владимир Полевой мэдэгдлээ.
Украины зүүн нутагт дайн байлдааны ажиллагаа үргэлжилсээр
байна. Хоёрдугаар сарын 1-нээс 2-нд шилжих шөнө Счастье, Крымское, Трехизбенка,
Петровское, Пески, Миуч, Чурнухино, Дебальцево тосгон буудалтад өртжээ. Нэгдүгээр
сарын 30-31-ний хооронд Украины армийн 15 цэрэг амь үрэгдэж, 30 нь шархадсан
байна.
28 жилийн дараа таван сая долларын нөхөн төлбөр авлаа
1986 онд цагдаа нарт алуулсан Николас Гвидогийн ар
гэрийнхэн Нью-Йорк хотын захиргаанаас таван сая долларын нөхөн төлбөр авчээ.
Гвидо эндүүрлээр мафийн захиалгыг гүйцэтгэсэн авлигач цагдаа нарын суманд өртөн
амиа алдсан юм.
1986 оны сүүлчээр цагдаагийн ажилтан Луис Эпполито,
Стивен Каракаппа нар нэгэн мафиас Николас Гвидо хэмээх гэмт хэрэгтнийг хороох
заавар авчээ. Тэд албаны мэдээллийн санг ашиглан Гвидогийн оршин суугаа газрыг
олсон ч энэ нь тэр гэмт хэрэгтэн биш, нэр нэгтэй гэм зэмгүй иргэн байжээ.
Цагдаа нар ийнхүү ямар ч гэмгүй иргэнийг буудаж алсан аж.
Цагдаа нар үүнийхээ төлөө мафиас сар бүр дөрвөн мянган
доллар авч байв. Тэд
1980-1990 онд гэмт бүлэглэлийн найман увайгүй шаардлагыг
гүйцээсэн юм.
Цагдаа нарыг 2005 онд тэтгэвэртээ гарчихсан хойно нь
баривчилжээ. Эдүгээ Луис
Эпполито, Стивен Каракаппа нар насаараа шоронд хоригдох
ял эдэлж байна.
АНУ-ын
ган цутгах үйлдвэрлэлийн ажилчдын үйлдвэрчний эвлэл (United Steelworkers union)
–ээс Америкийн нефть боловсруулах есөн үйлдвэрийн ажилчдыг оролцуулсан ажил
хаялт зохион байгуулах болсныг зарлалаа. Энэ нь 1980 оноос хойшх хамгийн том
ажил хаялт болох юм хэмээн Los Angeles Times сонин мэдээлэв. Даатгалын
төлбөрийг нэмэгдүүлэх ажилчдын шаардлагыг Shell компани биелүүлэхээс татгалзсан
нь ажил хаях шалтгаан болжээ. Үйлдвэрчний эвлэл ажил хаялт зарласны дараа нефть,
хийн Shell компани “Харилцан ойлголцолд хүрэхийн тулд хэлэлцээний ширээний ард
суухад бэлэн” гэсэн мэдэгдэл гаргажээ.
АНУ-д нефтийн салбарынхан ажил хаяна
No comments:
Post a Comment