Бразилийн тал
гурван
улсаас элчин сайдаа татлаа
Бразил улс Дилма Руссефийг Ерөнхийлөгчийн эрх мэдлээс түдгэлзүүлж,
хэрэгт холбогдуулан шалгах болсныг эсэргүүцэн шүүмжилсэн Венесуэль,
Болив, Эквадороос элчин сайдаа татжээ. Энэ шийдвэрийг Бразилийн Гадаад хэргийн сайд Жозе
Серра гаргасан байна. Бразилийн Ерөнхийлөгч Руссефийг эрх мэдлээс түдгэлзүүлж,
гэмт хэрэгт буруутгахаар бэлтгэж байгааг Латин Америкийн зарим орон шүүмжилсэн
юм. Бразилийн эрх баригчид улс орныхоо Ерөнхийлөгчид импичмент тулгасны дараа
Болив тус улсаас элчин сайдаа эргүүлэн татсан билээ.
Энэ зуур Бразилийн Сенатын
шийдвэрээр Мишель Темерийг Ерөнхийлөгчөөр томилсон байна. Тэрээр 2018 он хүртэл
буюу Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль хүртэл улс орныг удирдах юм.
Galaxy Note 7-ийн нээлтийг дахин
хойлуулав
Samsung компани шинэ
бүтээгдэхүүнийхээ чанарын шалгалтыг үргэлжлүүлж байна гэдэг шалтгийн дор Galaxy
Note 7 ухаалаг утасны нээлтийг дахин хойшлууллаа хэмээн Reuters мэдээлэв. Гэвч тус
компани яг ямар шалгалт, туршилт явуулж буйгаа зарласангүй. Өмнөд Солонгосоос
ирж буй мэдээллээр, зах зээлд гаргахаар зэхээд байгаа Galaxy Note 7 ухаалаг
утасны зай дэлбэрсэн хэд хэдэн тохиолдол гарчээ. Hyundai Securities-ээс
мэдэгдэж буйгаар, Galaxy Note 7 гар утсанд гарсан доголдлыг хоёр долоо хоногийн
дотор засч шийдвэрлэнэ гэв. Galaxy Note загварын шинэ гар утасны зарим жижиг эд
ангийг шинэчилж, микросхемийн байрлалыг солихоор болж байгаа тухай эх
сурвалжууд уламжиллаа.
Жимсний шүүс уусан 50 гаруй хүн шар
өвчний халдвар авчээ
АНУ-д халдвартай египет гүзээлзгэнэтэй
жимсний шүүс уусан 50 гаруй хүн шар өвчний халдвар авлаа хэмээн Huffington Post
сонин уламжлав. Халдвартай жимсний найрлагыг Виржини мужийн Tropical Smoothie
Cafe-д зарж байсан юм. Орон нутагтаа нэлээд алдартай тус газар Египетээс ирсэн
гүзээлзгэнээр холимог жимсний шүүс буюу smoothie хийсэн нь ийнхүү
олон хүнд аюултай өвчин халдаах үндэс болжээ. Халдвар авсан хүмүүсийн талыг нь
эмнэлэгт хүргээд байна. Үүний улмаас жимсний чанар, худалдаанд тавих хяналт,
шалгалтыг чангатгажээ.
Хамгийн
үнэтэй загвар өмсөгчид
Forbes сэтгүүл дэлхийн хамгийн
үнэтэй загвар өмсөгчдийн жагсаалтыг шинэчлэн гаргав. Бразил бүсгүй Жизель
Бундхен хамгийн өндөр орлоготой загвар өмсөгчөөр нэрлэгдсэн байна. Тэрээр 2015
оны зургадугаар сараас хойш нэг жилийн хугацаанд 30 сая доллар халаасалжээ.
Хоёрдугаар байрт мөн л бразил бүсгүй Адриана Лима 10.5 сая долларын орлогоор
жагссан байна. Лима Victoria's Secret-ийн хамгийн үнэтэй “Сахиусан тэнгэрүүд”-ийн
нэг юм. Кендалл Женнер, Карли Клосс нар 10 сая долларын цалин, шагнал авч
гуравт жагссан байна. Өнгөрсөн оны жагсаалтад тавд бичигдэж байсан Оросын Наталья
Водянова 5.5 сая долларын орлогоор аравт оржээ.
Дубайд хамгийн том битүү зугаа
цэнгээний хүрээлэн нээгдлээ
No comments:
Post a Comment