Малайзид 17 хүнийг терроризмд сэжиглэн баривчилжээ
Малайзын цагдаа 17 хүнийг Куала-Лумпур хотод аллага
үйлдэхээр зэхэж байсан хэмээн баривчилжээ. Тэдний хоёр нь дөнгөж Сириэс буцаж
ирээд байсан хэмээн цагдаагийн газрын дарга мэдэгдлээ. Дээрх хүмүүс цагдаагийн
хэсэг, армийн хуаранд халдлага үйлдэхээр зэхэж байсан аж. Өнгөрсөн долоо хоногт
Малайзын Засгийн газар терроризмтэй тэмцэх шинэ журам баталсны дотор терроризмд
сэжиглэгдсэн хүмүүсийг шүүхийн шийдвэргүйгээр тодорхой бус хугацаагаар хорих
заалт багтсан байна.
Америкийн сагсчид Кубад зочлоно
Үндэсний сагсан бөмбөгийн холбоо (NBA) Кубад анхны
айлчлалаа хийхээр зэхэж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Куба аралтай
дипломат харилцаагаа сэргээх шийдвэр гаргасны хүрээнд америк сагсчид ийнхүү
айлчлахаар боллоо хэмээн Yahoo Sports мэдээлэв. Үндэсний сагсан бөмбөгийн
холбоо Кубад дөрөвдүгээр сарын 23-26-нд залуу тоглогчдын бэлтгэлийн бааз
байгуулан ажиллах юм. Дэлхийн хамгийн шилдэг лигийг NBA-ийн хамгийн үнэ
цэнэтэй тоглогчоор хоёр удаа шалгарч байсан Стив Нэш, Алдрын танхимийн гишүүн
Дикембе Мутомбо болон эмэгтэй NBA-ийн
тоглогч асан Тиша Пеничейро нар Кубад сурталчлах юм.
Аден боомтод ширүүн тулаан өрнөж байна
Йемений Аден боомтод хусит босогчид болон Ерөнхийлөгч
Мансур Хадид үнэнч цэргүүдийн хоорондох дайн тулаан ширүүсч байна. Саудын Араб тэргүүтэй
олон улсын цэргийн хүчний байлдааны хөлөг онгоцноос хусит босогчдын байрлалыг
бөмбөгджээ. Йеменд байлдааны ажиллагаа ширүүссэний улмаас хүмүүнлэгийн нөхцөл
байдал хүндрээд байна. Олон улсын улаан загалмайн нийгэмлэг агаараас тусламжийн
бараа шидэх оролдлог хийж байна.
Босогчид 16 украин цэргийг суллажээ
Украины зүүн хэсгийн босогчид олзонд байсан 16 украин
цэргийг суллалаа хэмээн Киевийн эрх баригчид мэдээлэв. Чөлөөлөгдсөн цэргүүдийг
Краматорск хотод авчраад байна хэмээн Украины Ерөнхийлөгч Петр Порошенко мэдэгдэв.
Босогчид сайн санааны илэрхийлэл болгож цэргүүдийг чөлөөлсөн, олзонд өөр украин
цэрэг байхгүй хэмээн онцолсон байна. Киевийн эрх баригчид үүнд итгэхгүй байгаа
ч босогчдын гарт хэдэн украин цэрэг үлдсэнийг хэлсэнгүй. Өнгөрсөн хоёрдугаар
сард хоёр тал 200 орчим олзны хүмүүсийг
солилцсон билээ.
No comments:
Post a Comment